Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Цахилгааны шугам сүлжээнийхээ аюулгүй байдлыг дахин нэг шалгана уу

2018-07-24

Цахилгааны аюулгүй байдал хангаагүйн улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гарсаар байна. Цахилгааны шугам сүлжээнийхээ аюулгүй байдлыг дахин нэг шалгана уу?

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйл "Хэрэглэгчийн эрх, үүрэг”-ийн 1.8-д зааснаар "Хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцна” хэмээн заасан байгаа юм. Энгийн үгээр мэргэжлийн байгууллагууд тоолуур хүртэл бүх үйл ажиллагаанд аюулгүйн хяналт тавин ажилладаг.

Тоолуураас дотогш хэрэглэгч та өөрийн өмч хөрөнгө, тоног төхөөрөмжүүдийг бүрэн хариуцах ёстой. Иймд цахилгааны ил гарсан утас, шалбархай хэсэг зэрэг эрсдэлтэй хэсгүүдийг дахин нэг шалган өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган ажиллахыг мэргэжлийн байгууллагууд онцгойлон анхааруулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%