Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛ, ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО

2018-07-18

Налайх дүүргийн Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөл, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны анхдугаар хуралдаан боллоо. 
Хуралд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс, Багахангай Налайх дүүргийн прокурорын тамгын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Хууль зүйн туслалцааны төвийн Налайх дах салбарын өмгөөлөгч, Онцгой байдлын хэлтэс, УБЦТС-ын Налайх түгээх төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасаг, Мэргэжлийн хяналтын хэлтэс, хороодын засаг дарга нар болон холбогдох байгууллагуудын дарга, мэргэжилтнүүд оролцлоо. Хүүхдийн төлөө үүрэг хүлээж оролцогч байгууллагын мэргэжилтнүүд өөрт холбогдолтой сэдвээр илтгэл мэдээлэл хийж, саналаа дүгнэн нэгтгэх ба цаашдаа төлөвлөгөө боловсруулж Хүүхдийн төлөө зөвлөлийн даргын албан даалгавар гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр боллоо.Тус хуралд Хүүхдээ Сонсьё аяны хүрээнд хүүхдүүдийн гаргасан санал хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн биелэлт болон Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.1 дэх хэсэг, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.3, 15.1.4, 15.1.5, 15.1.6, 15.1.7, хэсгийг хэрэгжүүлэн ажиллахад төлөвлөгөөнд тусгах санал хамтын ажиллагааг сайжруулахад тулгамдаж байгаа асуудал сэдвээр илтгэл хэлэлцүүлж, харилцан санал солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%