Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2018-07-10

дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж байна. Шуурхай зөвлөгөөнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, С.Тунгалаг болон 30 гаруй байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцлоо. 
Шуурхай зөвлөгөөны эхэнд Эрүүл мэндийн нэгдэл, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсээс 14 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 
Өнгөрсөн 14 хоногт Эрүүл мэндийн нэгдэл 5200 гаруй хүнийг амбулаторийн үзлэгээр үзсэн бол 200 гаруй хүн хэвтэн эмчлэгджээ. 
Онцгой байдлын хэлтсээс гамшиг ослын 7, гал түймрийн 3 удаагийн дуудлагаар гарч ажиллан, иргэдийн 100 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна. 
Цагдаагийн хэлтсээс 186 дуудлага мэдээллийг хүлээн авч ажилласан байна. Захиргааны 609 зөрчлийг илрүүлэн, арга хэмжээ авчээ. 
Дүүргийн 6 дугаар хороонд цахилгааны утсанд хүүхэд гэмтэж нас барсан асуудлаар дүүргийн онцгой комисс шуурхай хуралдан ажлын хэсэг байгуулж 6 дугаар хороонд ажиллуулсан. Үүссэн нөхцөл байдал болон хяналт шалгалтын дүнг ажлын хэсгийн ахлагч, дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг танилцуулсан юм. Мэргэжлийн байгууллагууд, хороод, иргэд хаа хаанаа хариуцлагатай хандаж, хүүхэд бэртэж гэмтэж болзошгүй аюултай нөхцөл байдал үүссэн газрыг холбогдох байгууллагад мэдэгдэж, хяналт шалгалтаа өндөржүүлэн ажиллах хэрэгтэйг анхааруулсан юм. Одоогийн байдлаар мэргэжлийн байгууллагууд дүн шинжилгээ хийж байгаа учраас нэмэлт тайлбар мэдээлэл хийх боломжгүй юм.
Удирдлагуудын шуурхай зөвлөгөөний үеэр Гэрэлтүүлэг чимэглэлийн албаны дарга Баярсүрэн Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын "Тэргүүний залуу" медалиар шагнагдсаныг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар гардуулан өгч баяр хүргэлээ. 
Дараагаар нь дүүргийн Засаг дарга хугацаатай үүрэг даалгавар өглөө. 
1. Баяр наадмын өдрүүдэд хариуцлагатай эргүүл жижүүрүүд хяналттай, мэдээлэлтэй ажиллах , бүх байгууллага байгууллага дээрээ эргүүл жижүүр ажиллуулах 
2. Баяр наадмын өдрүүдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах 
3. Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах.
4. Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 02 дугаар албан даалгавар, болон дүүргийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг ханган сар болгон танилцуулах. 
-Боловсролын хэлтэс багш нараар дамжуулан эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэх 
-УБЦТС ХК Түгээх төв өндрийн шугам, тулгуурын аюулгүй байдлыг яаралтай шалгаж тодорхойлох 
-Хэрэглэгчдэд үйлчлэх төв айл өрхийн шугамын аюулгүй байдлыг шалгах 
-Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх
-Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын хэлтэс айл өрхийн цахилгааны эрсдэл аюулаас сэргийлэх шалгалт явуулах
-Цагдаагийн хэлтсээс шаардлага биелүүлээгүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад арга хэмжээ авах
-Бүх байгууллага, ААН дотно, гадна талбай өөрийн эзэмшлийн 50 метр газарт бүх төрлийн аюулаас сэргийлэх үзлэг шалгалт хийх, арилгах арга хэмжээ авах
-Чандмань Налайх, Дулааны станц бүх траншейнд хаалт хийж инженерийн байгууламжид шалгалт явуулах
-Гэрэлтүүлэг чимэглэлийн албанаас гэрэлтүүлгийн шонгийн ил гарсан цахилгааны утас байвал хаалт хийх цэгцлэх 
-Хороод нутаг дэвсгэртээ үзлэг шалгалт хийж, эрсдэл аюулыг арилгах
-Байгууллагын удирдлагууд болон ажилтнууд баталсан графикийн дагуу 2018 оны ээлжийн амралтаа эдлүүлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох гар утсаа нээлттэй байлгах, орлон ажиллах албан тушаалтыг томилж, ажлын байрыг эзэнгүйдүүлэхгүй байх, төрийн ажил үйлчилгээ тасалдал, хүлээгдэл, чирэгдэлгүйгээр үргэлжлэх нөхцлийг бүрдүүлж ажиллах.
-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авах
-Баяр наадмын өдрүүдэд хог ачилт хийж ажиллахыг тус тус үүрэг болголоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3334
2173 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%