Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

АРХИВЫН ЛАВЛАГАА МЭДЭЭЛЛИЙН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ НЭЭГДЛЭЭ

2018-07-05

Архив гэдэг бол төр, түмний ой санамж юм. Цаг хугацаа харавсан сум шиг урсан өнгөрч, монгол төрийн залгамж чанар үйл ажиллагаа, хүн ардын түүх соёл архивын сан хөмрөгт хадгалагдан үлддэг.
Тийм ч учраас дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд дүүргийн архивын өрөөг шинээр нээж тохижуулах талаар зорилт тусгасан нь биеллээ оллоо. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын архивын өрөөнөөс тусад нь дүүргийн архивын хадгаламжийн санг 80м2 талбай бүхий өрөөг нээн, 10 нягтруулсан шүүгээ, 12 баримтын тавиур байрлуулан, төрийн архивын ажлын үндсэн зааварт нийцүүлэн тохижууллаа. 
Төрийн архивын лавлагаа мэдээллийн нэг цэгийн үйлчилгээний нээлтэд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, нийслэлийн Архивын газрын дарга н.Гаваа нар оролцлоо. 
Дүүргийн архивын үндсэн эх үүсвэрийн жагсаалтын дагуу 2014-2016 онуудад хөмрөг үүсгэгч дүүргийн дэргэдэх 27 байгууллагын нөхөн бүрдүүлэлтийн ажлыг хугацаанд нь хийлгэж ажиллаж байна.
Түүнчлэн алсын дүүргийн хувьд дүүрэгт 1951-1995 онуудад үйл ажиллагаа явуулж байгаад татан буугдсан 10 байгууллага нийлээд нийт 40 гаруй байгууллагын 1951-2014 оны нийт 4698 хадгаламжийн нэгж хадгалагдаж байгаагаас нийслэл, дүүрэг, орон нутгийн иргэдэд лавлагаа үйлчилгээг үзүүлж ажиллах юм. 
Архивын онлайн лавлагааны нэгдсэн цэг нээгдсэнээр нийслэлийн архивын газар болон 9 дүүргийн архивын тасгуудаас архивын лавлагааг цаг алдалгүй дүүргээсээ авах боломж бүрдэж байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3334
2173 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%