Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮ, ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН ХОРООНЫ ТАВДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2018-07-03

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг, санхүү, төсвийн зарцуулалт хөрөнгө оруулалтын ажлын хорооны тавдугаар хуралдаан 2018 оны 07-р сарын 03-ны өдөр Иргэний танхимд хуралдлаа. Хуралдаанд ажлын хорооны дарга О.Энхтайван, ажлын хорооны гишүүн Г.Баярсүрэн, З.Болдбаатар, Д.Отгонсүрэн  нар оролцлоо.

Тус хуралдаанаар

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлж уй 9 төсөл, арга хэмжээний тендерийн хэмнэлт 18,289,220 төгрөгийн хэмнэлтийн зориулалтыг өөөрчлөх тухай

1 дүгээр хорооны Энгэршанд хэсэгт ахмад настан, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх тоглоомын талбай байгуулах 30 сая гэснийг 1 дүгээр хорооны Энгэршанд хэсгийн сагсан бөмбөгийн талбайг засварлах 15 сая 1 дүгээр хорооны Энгэршанд хэсгийн хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх тоглоомын талбайг засварлах 15 сая гэж өөрчлөх хүсэлт нийт 2 асуудлыг хэлэлцэж санал дүгнэлт гаргалаа.

Дээрх асуудлуудын дагуу ажлын хорооноос гарсан санал, дүгнэлтийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барихаар болов.

 

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 6
4 / 67%
2 / 33%
0 / 0%