Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮ, ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН ХОРООНЫ ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

2018-06-14

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг, санхүү, төсвийн зарцуулалт хөрөнгө оруулалтын ажлын хорооны дөрөвдүгээр хуралдаан 2018 оны 06-р сарын 14-ны өдөр Иргэний танхимд хуралдлаа. Хуралдаанд ажлын хорооны дарга О.Энхтайван, ажлын хорооны гишүүн Д.Алтандөш, Г.Баярсүрэн, З.Болдбаатар, Д.Отгонсүрэн  нар оролцлоо.

Тус хуралдаанаар

2017 оны 7/24  дугаар тогтоолын 3-р хорооны замчин хэсгийн хүүхдийн тоглоомын талбай байгуулах гэснийг сагсан бөмбөгийн талбайг шинэчлэн засварлах гэж өөрчллөх хүсэлттэй асуудлыг ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн  мэргэжилтэн Б.Уранзаяа, Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэн Р.Амангүл

ИТХ-ын Ажлын албаны 2018, 2019 оны төсвийн төслийн танилцуулгыг ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Булбул

Хангамж үйлчилгээний төвийн төсвийг хуваарилах асуудлыг Хангамжийн төв ОНӨААТҮГ-ын захирал О.Энхтайван танилцуулж нийт 3 асуудлыг хэлэлцэж санал дүгнэлт гаргалаа.

Дээрх асуудлуудын дагуу ажлын хорооноос гарсан санал, дүгнэлтийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барихаар болов.

 

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 6
4 / 67%
2 / 33%
0 / 0%