Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гэр хорооллын 7 байршилд жишиг гудамж, 16 байршилд спорт тоглоомын талбай байгуулна.
Тухайлбал, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сонгино-хайрхан, Бага-хангай, Налайх, Сүхбаатар дүүрэгт жишиг гудамж байгуулах аж. Энэ ажлын хүрээнд гэр хорооллын гудамж талбайд иж бүрэн гэрэлтүүлэг, зориулалтын явган хүний зам тавьж өгөх юм байна. Мөн авто машины зорчих хэсэгт байгаа саадыг арилгаж, тэгшлэн орц гарцыг чөлөөлөх юм байна. Шаардлагатай хэсэгт ус зайлуулах хоолой байрлуулах аж. Харин нийтийн эзэмшлийн талбайг хувийн зориулалтаар ашигласан тохиолдолд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлнө.
Нэг дүүргийн гудамжны бүтээн байгуулалтыг 80 сая төгрөгт багтаан хийхээр зураг төслөө боловсруулагдсан байна. Жишиг гудамж байгуулах ажлыг наймдугаар сараас өмнө дуусгах аж.
Жишиг гудамж байгуулах 7 байршил
Гэр хорооллын 9 байршил, орон сууцны 7 байршилд спорт тоглоомын талбай байгуулахаар зураг төслийг боловсруулсан байна. Тухайлбал, ахмад настны чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, сагсан бөмбөгийн талбай, саравч, хүүхдийн гулгуур, элсний талбай байхаар төлөвлөжээ. Уг тоглоомын талбайг нийтдээ 1.5 тэрбум төгрөгөөр байгуулахаар болсон байна.