Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ХОРООНЫ ГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2018-06-05

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй, төрийн байгуулалтын ажлын хорооны гуравдугаар хуралдаан 2018 оны 06 дугаар сарын 05ий өдөр боллоо. Хуралдаанд ажлын хорооны дарга Д.Отгонсүрэн, тэргүүлэгч Б.Нэргүй, төлөөлөгч Б.Сампилноров, Г.Баттөмөр, нар оролцож, Налайх дүүргийн Засаг Даргын Тамгын Газраас боловсруулсан “Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах журам”-ыг хэлэлцэн дэмжлээ.

Дүүрэг тогтсон дүрэм журамтай нээлттэй хаалганы үйлчилгээг иргэдэд үзүүлж байх нь чухал, цаашид нэг цонхны үйлчилгээний үйл ажиллагааг дахин сэргээж, иргэдэд нэн шаардлагатай байгаа үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх ажлыг эрчимжүүлэхийг ЗДТГ-т даалгалаа. 

Тус журмаар Нээлттэй хаалганы өдрийг жилд 2-оос дээш удаа зохион байгуулж, нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын захирамжаар томилох юм.

Эрх зүй, төрийн байгуулалтын ажлын хорооноос Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах журмын төслийг дэмжин, дүгнэлт гаргаж, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар танилцуулахаар боллоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3334
2173 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%