Налайх дүүргийн 7 хорооны Хөгжлийн зөвлөлийн дарга, гишүүд
болон Иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчид өнөөдөр 2017 оны шилдэг
хөгжлийн зөвлөлөөр шалгарсан 5-р хорооноос туршлага судаллаа. Уулзалтаар хороодын Хөгжлийн зөвлөлийн дарга, гишүүд
болон Иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчид Налайх дүүргийн 5-р хорооны
Хөгжлийн Зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдийн оролцоог дэмжих,
идэвхжүүлэх ажлын туршлага солилцож, хамтарсан үйл ажиллагаагаа өргөн хүрээнд
зохион байгуулахаар санал солилцлоо.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын 2016 оны 12-р сарын 19-ний өдрийн 3/12 тоот тогтоолоор “Дүүрэг, хороодын
хөгжлийн зөвлөл”-ийн ажиллах журмыг баталж, 2017 оны 01-р сарын 13-ны өдөр 15
хүний бүрэлдэхүүнтэй байгуулснаас хойш “Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай,
цэвэр цэмцгэр хотхон болгох хөтөлбөр” боловсруулан өөрийн нутаг дэвсгэрт үйл
ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ
байгуулан ажилласан байна. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд 5-р хорооны нутаг
дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, иргэд өөрсдийн
хүчээр тоглоомын талбай, онгоцны хөшөөний орчны тохижилт, байрны орц, гадна
тохижилт, ногоон байгууламж, усан оргилуур, 22 метр урттай хар зам, хүнсний
дэлгүүрийн гаднах тохижилт, хороо болон иргэний танхимын тохижилт, Нисэх
хотхонруу орох үүдний хэсгийн явган хүний зам, самбар зэргийг засварлан
тохижуулж, хорооны хөгжил бүтээн байгуулалтад дуу нэгтэйгээр өөрсдийн хувь
нэмрээ оруулжээ.Хөгжлийн зөвлөлийн дарга Л.Цэцгээ тус хөтөлбөрийг дүгнэн
ярихдаа “Бид шилдэг тохижилттой ногоон байгууламжтай, цэвэр цэмцгэр хотхон
болгох” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхэд нийт 44 аж ахуйн нэгж байгууллага
оролцож, 10 сая гаруй төгрөгийн бүтээн байгуулалтыг хороондоо бий болгосон амжилтаараа 2017 онд Шилдэг хөгжлийн зөвлөлөөр
шалгарсан юм.
“Хөгжлийн зөвлөл”-ийн гол зорилго
нь Налайх дүүрэг, хороодын бүтээн байгуулалт, хөгжлийн бүхий л үйл ажиллагаанд
иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байгаа бөгөөд иргэн бүр өөрсдийн хороогоо
хөгжүүлэх, амьдрах орчноо сайжруулах ажилд гар бие оролцоход оршино. Л.Цэцгээ
даргатай 5-р хорооны “Хөгжлийн зөвлөл”-ийн хамт олны энэ жилийн ажилд нь амжилт хүсье.