Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Хот байгуулалт, экологи, газар зохион байгуулалтын ажлын хороо 2018 оны 06-р
сарын 04-ны өдөр Иргэний танхимд хуралдлаа. Хуралдаанд ажлын хорооны дарга
Ц.Минжинхүү, ажлын хорооны гишүүн Б.Сампилноров, Э.Хорлоо, Д.Мөнхбаяр нар оролцож, Хонхор Налайх хоорондын төмөр замын хөдөлгөөнийг сэргээх,
ашиглах асуудлыг хэлэлцэж, дүгнэлт гаргалаа.
Ажлын хорооны дүгнэлтийг дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.