Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар дүүргийн 87 ээжийг алдарт эхийн одон медалийг гардуулан өгөх ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр боллоо.
Алдарт эхийн одон гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Тэргүүлэгч К.Сейтхан, О.Энхтайван, Төлөөлөгч Д.Алтандөш, Л.Ариунаа, Ц.Эрбол, Засаг дарга Ч.Раднаабазар нар "Алдарт эх"-ийн одонгоор шагнагдсан ээжүүдэд одонг нь гардуулан өглөө.
Өнөөдөр “Алдарт эх” хэмээх эрхэм алдраар энгэрээ мялааж байгаа бүх сайхан ээжүүддээ аз жаргал, эрүүл энх, эрхэм дээд бүхнийг хүсэхийн хамт гэрэлт ирээдүй болсон бяцхан үрсийн нүдэнд нь хайр гэрэлтэж, нүүрэнд нь инээмсэглэл өдөр болгон тодорч байхыг хүсэн ерөөе. Эх үрс нь элбэрэлтэй, өрх гэр нь өнө мөнхөд аз жаргалаар бялхаж байх болтугай.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ