“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хүүхэд бүхэн жаргалтай байг” өдөрлөгийг дүүргийн Засаг даргын тамгын газар болон Эрүүл мэндийн төв, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран өнөөдөр зохион байгууллаа.Уг өдөрлөгт ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Анхбаяр, Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал, Багахангай дүүргийн ИТХ-ын дарга болон хүүхдийн элч Х.Цогцэцэг, “Амин хүүхэд ТББ” захирал Солонго болон бусад холбогдох албаны хүмүүс хүрэлцэн ирж хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүлэн, гарын бэлэг өгөв. Бурхан багшийн мэндэлсэн билэгт сайн өдөр бяцхан жаалуудыг баярлуулсан Амин хүүхэд ТББ захирал Солонго болон Жулиа дэлгүүрийн хамт олонт Талархал гардууллаа.
Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрийн баярын мэндийг хүргэж байна