Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

“МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” БҮС НУТГИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2018-05-25

Төв аймаг Нийслэл Улаанбаатар хотыг тойрон хүрээлдэг онцлогтой тиймдээ ч гэмт хэргийн тоо жилээс жилд өсөх хандлагатай байгаа. Үүн дотроо мал хулгайлах гэмт хэрэг Төв аймгийн хувьд нийт гэмт хэргийн 15-20 хувийг, хулгайлах гэмт хэргийн 45-50 орчим хувийг, улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа нийт мал хулгайлах гэмт хэргийн 10-15 орчим хувийг тогтмол эзэлдэг.

Иймд аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах үүднээс “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх олон талт хамтын ажиллагаа” сэдэвт Бүс нутгийн зөвлөгөөнийг хил залгаа Хэнтий, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ зэрэг 7 аймаг, Улаанбаатар хотын 7 дүүрэгтэй хамтран зохион байгуулж байна.

2014 оноос хойш сүүлийн 5 жилийн байдлаар нийт 593 удаагийн мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэнээс 261 хэрэг бүртгэгдсэнээс 32,8 хувь нь өмнө ял шийтгэл эдэлж байсан оршин суугаа хаягаар нь авч үзэхэд 75% нь Улаанбаатар хот, 44% нь Төв аймаг, 9%нь бусад орон нутгийн харьяалалтай байна.

Аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж үзэхэд хулгайн мал махаа хамгийн богино хугацаанд мөнгө болгож Улаанбаатар хот дахь мах худалдан авч зарж борлуулдаг Хүчит шонхор, Эмээлт, Хархорин, Цайз зэрэг захуудад болон тэдгээрт, үйл ажиллагаа явуулдаг ченж нарт зардаг болох нь тогтоогдсон бөгөөд сүүлийн 3 жилийн хугацаанд өөр газарт хулгайн мал, мах зарж борлуулсан тохиолдол ердөө 4 удаа л гарсан.

Нийслэл хотын хүн амын махны хэрэгцээг хангаж буй эдгээр захуудад 2013 оноос хойш цагдаагийн байгууллагаас ямар нэгэн хяналт тавьж чадахгүй байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгсдэд хулгайн махаа борлуулах таатай нөхцөл бүрдүүлэн дахин гэмт хэрэг үйлдэх замаар амар хялбар аргаар мөнгө олох боломж, сэдэл төрүүлж байна гэж аймгийн Цагдаагийн газрын дарга Б.Ганзориг илтгэлдээ онцоллоо.

Тус зөвлөгөөнөөс Хууль зүй дотоод хэргийн яам, Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Аймаг сумын ИТХ, Засаг дарга, ГХУСАЗЗөвлөл, Цагдаагийн газар болон хууль хяналтын байгууллага, Иргэд олон нийт, малчид, малчдын бүлэгт зөвлөмж гаргах юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%