Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн яг одоо дүүргийн ЗДТГ-ын хурлын танхимд болж байна. Шуурхай зөвлөгөөнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, С.Тунгалаг болон дүүргийн 40 гаруй байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцож байна.
Журмын дагуу Эрүүл мэндийн нэгдэл, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг байгууллагууд өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
Эрүүл мэндийн нэгдэлд 5283 иргэн амбулаториар үйлчлүүлсэн бол Налайх дүүрэг 42 иргэнээр бүл нэмсэн байна.
Цагдаагийн хэлтсээс 21 хоногийн хугацаанд 240 гомдол мэдээллийн дуудлага хүлээн авч ажилласан бол 708 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ. Тэгвэл Онцгой байдлын хэлтсээс гал түймэр гамшиг ослын 12 удаагийн дуудлагаар гарч ажилласан байна.