Налайх дүүргийн 2 дугаар хороо Сайн номуун хийдийн зүүн талаас 2018 оны 05 дугаар сарын 22-ны шөнө 03:00-06:30 цагийн хооронд иргэн “Б”-ийн эзэмшлийн “Приус-11” маркын автомашин хулгайд алдагдсан хэргийг тус цагдаагийн хэлтэс, “Аж Богд Моунтэйн” ХХК, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Энгэршанд гудамжны уулзвар, Буян Налайх худалдааны төвийн уулзварт суурилагдсан теле хяналтын камерын бичлэгээр чиглэлийг тогтоож, шуурхай эрэн сурвалжлан Налайх дүүрэгт оршин суух хаягтай “У” гэгч үйлдсэн болохыг илрүүлж ажиллалаа.