Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Хот байгуулалт, экологи, газар зохион байгуулалтын ажлын хороо 2018 оны
05-р сарын 22-ны өдөр Иргэний танхимд хуралдлаа. Хуралдаанд ажлын хорооны дарга
Ц.Минжинхүү, ажлын хорооны гишүүн Н.Батболд, Г.Баттөмөр, Э.Хорлоо нар оролцож, Налайх дүүргийн хилийн цэст тодотгон оруулах
7 хорооны 2979 иргэний санал хэлэлцэх, Налайх дүүргийн 1-р хорооны
иргэн Д.Борхүү,Ө.Ганхуяг, С.Можоо нарын өргөдөл, “Эдинбүрг ххк”-н асуудлыг хэлэлцэж, дүгнэлт гаргалаа. Ажлын
хорооны дүгнэлтийг дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар
хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.