Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХАМТАРСАН ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2018-05-16

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, заавар зөвлөмж өгөх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хууль, хяналтын байгууллагатай хамтарсан шалгалтыг гишүүн байгууллагуудад хийлээ. Шалгалтын комисст Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга бөгөөд ИТХ-ын дарга Б.Нэргүй, дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Багахангай, Налайх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхмаа, Мэргэжлийн хяналтын хэлтсийн тасгийн дарга Н.Даваахүү нар орж, ГХУСАЗСЗ-ийн гишүүн байгууллага дүүргийн ЗДТГ, Цагдаагийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, дүүргийн Цэргийн штабын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй ажилтай танилцлаа.

Шалгалтаар гишүүн байгууллагуудад улс, нийслэл дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2018 оны жилийн төлөвлөгөөтэй уялдуулан хорооны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөг гаргах, биелэлтийг улирал бүр гаргах, нээлттэй хаалганы өдөр, сургалт семинарын гишүүн байгууллагууд хамтарч зохион байгуулах, малын хулгайтай тэмцэх чиглэлээр ажил зохион байгуулах, өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, Гэр бүлсэг Налайх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг байгууллага бүр хэрэгжүүүлэх, дүүргийн хяналтын камер суурилуулах шаардлагатай байршил, цэгүүдийн судалгааг шинэчлэн гаргах зэрэг зөвлөгөө өгч, цаашид гишүүн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлыг тогтмолжуулах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг анхаарууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%