Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

"Гэр бүлсэг Налайх" хөтөлбөрийн хүрээнд цэргийн ангиудтай хамтран ажиллах "Санамж бичиг" байгууллаа

2018-05-14

Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 18 дугаар тогтоолоор батлагдсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Гэр бүлсэг Налайх” хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс Цэргийн штаб зэвсэгт хүчний анги байгууллагатай хамтран гудамж талбай олон нийтийн газар үйлдэгдэж байгаа архидан согтуурах танхай дээрэм булаалт гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэмт хэргийг бууруулах таслан зогсоох, сургалт сурталчилгаа явуулах чиглэлээр хамтран ажиллах “Санамж бичиг ” байгуулав.

Санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаанд дүүргийн ГХУСАЗСЗ-ийн дарга бөгөөд ИТХ-ын дарга Б.Нэргүй, дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Цагдаагийн хэлтсийн дарга Н.Сумъяа, дүүргийн Цэргийн штабын дарга Н.Энхбат болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүл, хяналтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй зэвсэгт хүчний 014-р цэргийн анги, зэвсэгт хүчний 350-р анги, зэвсэгт хүчний 337-р анги, зэвсэгт хүчний 353-р ангиудын захирагчтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулж, өдөрт 40 цэрэг 10:00-19:00 цагийн хооронд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэгийлэх чиглэлээр нэгдсэн эргүүл шалгалт хийж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд төрийн тусгай албан хаагчид нэгдэн орлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%