Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

“НАЛАЙХ МАРАФОН 2018” БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

2018-05-12

Нийслэлийн Засаг даргын А/147-р захирамжаар жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих автомашингүй өдөр болгож, "Улаанбаатар марафон" олон улсын гүйлтийг зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд “Налайх Марофон-2018” бүх нийтийн гүйлтийн тэмцээн 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр боллоо. Налайх дүүрэгт гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж зорилгодоо хүрэх тэсвэр хатуужилтай болгон бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжил олгон төлөвшүүлэх зорилготой уг тэмцээнд Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, тэргүүлэгч О.Энхтайван, төлөөлөгч З.Болдбаатар, С.Манатбек, Л.Ариунаа,Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба тэргүүтэй 1500 гаруй тамирчид оролцлоо. “Налайх Марофон-2018” бүх нийтийн гүйлтийн тэмцээн Ахмад, Насанд хүрэгсэд, Сурагчид гэсэн ангилалаар эрэгтэй, эмэгтэй аваргуудаа шалгаруулсан юм. Мөн “Улаанбаатар Марофон-2018” олон улсын гүйлтийн тэмцээний нээлтийн ажиллагаа тавдугаар сарын 19-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болно. “Улаанбаатар марафон-2018”-г марафон гүйлтээр хичээллэгч болон сонирхогчдын дунд гэсэн хоёр төрлөөр зохион байгуулах бөгөөд тус гүйлтэд гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын иргэд, их дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, нийслэл, дүүргийн төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд болон иргэдийг хамруулан оролцуулахаар төлөвлөөд байгаа аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%