Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Татвар төлөгчдийн өдрүүд-️ 2️018

2018-05-11

Налайх дүүргийн татварын хэлтсээс "Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уриан дор тэмдэглэж буй татвар төлөгчдийн өдрүүдийн өдөрлөгийн үйл ажиллагааг Налайх дүүргийн Соёлын ордны өмнө талбайд 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хийлээ. Өдөрлөгийн үйл ажиллагаанд дүүргийн татварын хэлтсийн дарга Ц.Алтанцоож, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Х.Анхбаяр, Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Галмандах нар татвар төлөгчдөд хандан мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн төсвийн мэргэжилтэн Н.Уянга 2017 оны төсвийн зарцуулалтын тайланг танилцууллаа.

2017 оны Шилдэг татвар төлөгчөөр Цагийн аяс ХХК, Номбул-Эрдэнэ ХХК, Эч Ди Ти Эм ХХК, Професионалсаплай сервис ХХК, Аянчинфоор сийзонс ХХК, Гэр групп ХХК, Титэм импекс ХХК нар тус тус шалгарлаа.

Налайх дүүргийн Хүндэт тэмдэгээр С.Баярцогт, Налайх дүүргийн Засаг даргын Жуух бичиг Т.Жигжидсүрэн, Засаг даргын Баярын бичгээр Н.Цэрэндолгор нар тус тус шалгарлаа.

?"Бид- Ирээдүйн татвар төлөгч" Зохион бичлэгийн уралдаан:
1. Голомт цогцолбор сургуулийн 10-2 дугаар ангийн сурагч Б.Энхжин / Нэр: Татвар миний амьдралд/
2. Голомт цогцолбор сургуулийн 12-2 дугаар ангийн сурагч О.Ариунзул / Нэр: Татвар төлөгч танд баярлалаа/
3. Эрдмийн оргил цогцолбор 12-3 дугаар ангийн сурагч Ш.Нарандулам / Нэр: Татвар/
?"Бид- Ирээдүйн татвар төлөгч" гар зургийн уралдаан:
1️⃣️Ахлах анги:
1.Голомт цогцолбор сургуулийн 10-2 дугаар ангийн Ж.Энхзул
2.Эрдмийн оргил цогцолбор 11-2 ангийн Б.Гэрэлхүү
3.Дойче Шуле сургуулийн 11а ангийн сурагч С.Ундаръяа
2️⃣️Дунд анги:
1.Голомт цогцолбор сургуулийн 8-5 дугаар ангийн сурагч Б.Нурбакат 
2.119 дүгээр сургуулийн 7-4 дүгээр ангийн сурагч А.Ган-Учрал
3️⃣️Бага анги:
1.103 дугаар сургуулийн 3Б ангийн сурагч Э.Энхзул
2.109 дүгээр бага сургуулийн 4б ангийн сурагч Т.Намуунтогос
3.Голомт цогцолбор сургуулийн 3а ангийн сурагч Б.Нарансолонго
?Би е-баримтаа авлаа /Challenge/ Супер азтан- У.Даваасүрэн шалгарлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%