Жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдөр олон улсын сувилагчдын баярын өдөр тохиодог билээ. Улсын хэмжээнд энэ жилийн сувилагчдын баярыг “Сувилахуйн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалья” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажилладаг сувилагч, эмнэлгийн тусгай дунд мэргэжилтнүүд өнөөдөр баяраа тэмдэглэж байна.
Дүүргийн сувилагчдын баярын үйл ажиллагаанд Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, Дүүргийн ИТХ-ын Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Галмандах, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл нар оролцож, цагаан нөмрөгт баатрууддаа баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.
Налайх дүүргийн сувилагчдын баярын үйл ажиллагаанд шагналын хур бууж, ажил үйлсээрээ манлайлсан олон сувилагчид нийслэл, дүүргийн төр захиргааны байгууллагын шагналаар шагнагдлаа.
Олон улсын сувилагчийн баярын халуун мэнд хүргэж, цагаан өмсгөлт цайлган сэтгэлт бүсгүйчүүддээ ажил үйлсийн арвин их амжилтыг хүсэн ерөөе”