Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хороодод хамтарсан шалгалт хийлээ

2018-05-10

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, заавар зөвлөмж өгөх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хууль, хяналтын байгууллагатай хамтарсан шалгалтыг хорооодод хийлээ. Шалгалтын комисст Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга бөгөөд ИТХ-ын дарга Б.Нэргүй, дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга Н.Сумъяа, Багахангай, Налайх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхмаа, Мэргэжлийн хяналтын хэлтсийн тасгийн дарга Н.Даваахүү нар орж, 7 хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй ажилтай танилцаж, зөвлөгөө өглөө.

Шалгалтаар хороодод улс, нийслэл дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2018 оны жилийн төлөвлөгөөтэй уялдуулан хорооны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөг гаргах, 2018 оны 05-р сарын 14-ний өдөр Цагдаагийн хэлтэс Налайх дүүргийн цэргийн ангиудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, өдөр бүр 40 цэрэг эргүүл хийхээр төлөвлөж байна. Хороо бүрт өдөр 8 цэрэг тусгай хантааз өмсөж, эргүүл хийлгэх талаар мэдээлэл өгч, Сайн дурын эргүүл, хэв журмын уламшилт эргүүлийн үйл ажиллагааг идэвхжүүлж, сар бүр тайлан гаргаж, ирүүлэх, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зарласан Болзолт уралдааны хүрээнд хийсэн ажлыг шалгаж,тайланг удирдамжийн дагуу нэг стандартаар хороо бүр гаргаж, сар бүрийн 5-ны дотор Nalaikhith@gmail.com хаягаар хүргүүлж байх, Хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа худалдаа үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагад архи, тамхины хяналтыг тавьж, илэрсэн зөрчлийг дүүргийн ИТХ, ЗДТГ-талбан ёсоор мэдэгдэж, холбогдох хуулийн байгууллагатай хамтарсан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай. Архи худалдаалдаг бөөний төвүүдэд хяналт тавьж, шаардлага хүргүүлэх, камержуулалт хийх шаардлагатай цэг, байршлыг нарийвчлан судалж, цагдаагийн байгууллагатай хамтран гэмт хэргийн гаралт хамгийн өндөр цэгүүдийг тодорхойлж, эрчим хүч, шугам сүлжээний эх үүсвэрийг судлан үзэж, цэгүүдийг гарган, камержуулалт хийх судалгааг дахин шинэчлэх, жуулчны баазуудтай хамтран ажиллах гэрээ байгуулах, мэдэгдэл хүргүүлэх зэрэг зөвлөгөө өгч, 7 хорооны ажлын албанд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гаргасан гарын авлага, брошурыг тараан өгч, цаашид гишүүн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлыг тогтмолжуулах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг анхаарууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%