Өнөөдөр Ховд аймгийн Булган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Төлөөлөгч, Засаг дарга нарыг Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Нэргүй хүлээн авч уулзлаа. Уулзалтад Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Хурлын даргын ТББ, олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөх К.Сейтхан, Төлөөлөгч Г.Баярсүрэн болон Ховд аймгийн Булган сумын удирдлагууд оролцлоо.
Уулзалтын үеэр дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй хэлсэн үгэндээ манай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцохоор хүрэлцэн ирсэн Ховд аймгийн Булган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Төлөөлөгч, Засаг дарга нарт талархал илэрхийлээд, цаашид бүх чиглэлээр хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.
Энгэ үеэр дүүргийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Анхбаяр дүүргийнхээ танилцуулгыг ирсэн зочид төлөөлөгчдөд танилцуулсан юм.
Ховд аймгийн Булган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Батхуяг болон Засаг дарга Амгаланбаатар нар бид бүхнийг халуун дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийлээд, энэ удаагийн уулзалтаар хоёр тал харилцан ажлын туршлага солилцож, цаашид хамтран ажиллах талаар санал солилцов.
Уулзалтын дараа зочид төлөөлөгчид Налайх дүүргийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, 2017 оны шилдэг хөгжлийн зөвлөл болох 5-р хорооны ИНХ-ын Хөгжлийн зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.