Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 18 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр бүлсэг Налайх” хөтөлбөрийг Цагдаагийн хэлтсээс хэрэгжүүлж эхэллээ.
Хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга Н.Сумъяа хамтран ажиллах албан байгууллагуудад “Гэр бүлсэг Налайх хөтөлбөр”-ийг гардуулан өглөө.
-Налайх дүүргийн ИТХ
-Налайх дүүргийн ЗДТГ
-Налайх дүүргийн Боловсролын хэлтэс
-Налайх дүүргийн ХХҮХ
-Налайх дүүргийн МХХ
-Налайх дүүргийн ГБХЗХХ
-Налайх дүүргийн ЭМТ
-Буян Налайх телевиз
Архидан согтуурснаас үүдэн гарч буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, архинаас хамааралтай хүн амын эрүүл мэнд, нийгэмд үүсч буй сөрөг үр дагавруудыг арилгах, ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангах үүднээс төрийн болон төрийн бус, олон нийтийн байгууллагууд, иргэдийн идэвх санаачилга, оролцоог нэмэгдүүлэн, тэдгээрийн хамтын уялдаа холбоог бий болгон, архигүй дүүрэг, хороо, байгууллага, хувь хүн болоход “Гэр бүлсэг Налайх” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Зорилт 1: Архидан согтуурахтай тэмцэж, архины хамраалтай болсон иргэдийн талаар дэлгэрэнгүй судалгааг гарган, сургалт сурталчилгаанд хамрагдуулан, ажил мэргэжил эзэмших нөхцөл бололцоогоор хангах;
Зорилт 2: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, тогтоомжийг иргэдэд сурталчлах, урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага оногдуулах;
Зорилт 3: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүл-хяналтыг хэрэгжүүлэн, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх гэсэн зорилтын хүрээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна.
Гэмт хэрэг зөрчилгүй дүүрэг болохын төлөө иргэн, аж ахуйн нэгж байгууллага, төр, төрийн бус байгууллагууд идэвх санаачилгатай хамтран ажиллахыг уриалж байна.