Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2018” ТЭМЦЭЭН БОЛЛОО

2018-05-07

Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран 2018 оны 05-р сарын 07-ны өдөр Монголын Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль, дүрмийн мэдлэг олгох, хүүхдийн төлөө бүтээлч ажлыг зохион байгуулах, бага насны хүүхдүүдийг зам тээврийн осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадлыг эзэмшүүлэх зорилгоор “Замын хөдөлгөөний цагаан толгой-2018” тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд дүүргийн ИТХ-ын Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Галмандах, Цагдаагийн хэлтсийн дарга Н.Сумъяа болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Тэмцээнийг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга Н.Сумъяа нээж сурган хүмүүжүүлэгч багш, эцэг эхчүүд болон хүүхэд багачууддаа амжилт хүсэн баяр хүргэлээ. 
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг уг тэмцээнд 5 цэцэрлэгийн 60 хүүхэд оролцож, гэрийн даалгавар, мэндчилгээ, багийн ахлагчийн тэмцээн, хамтдаа, урлагийн тоглолт, би дүрмээ мэднэ гэсэн 6 төрлөөр өрсөлдөж, дараах амжилтыг үзүүллээ. 
1-р байр: 23-р цэцэрлэг алтан медаль, 
2-р байр: 208-р цэцэрлэг мөнгөн медаль,
3-р байр: 123-р цэцэрлэг хүрэл медаль тус тус хүртлээ. 
Тэмцээнээр хүүхэд багачууд замын хөдөлгөөнд соёлтой зөв оролцох, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар харилцан мэдээлэл солилцож, бага насны хүүхдүүдийг зам тээврийн осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд ихээхэн нэмэр болохоор арга хэмжээ болж өнгөрлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3334
2173 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%