Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

2017 оны Улс, Нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд хөндлөнгийн үнэлгээ хийлээ

2018-05-03

Ажлын хэсгийн гишүүн Г.Баярсүрэн, Авилгаас урьдчилан сэргийлэх иргэний хяналтын зөвлөлийн гишүүн Б.Отгонпүрэв, ИТХ-ын иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Галмандах, мэргэжилтэн П.Бадамханд нар 1-4-6-р хорооны гэрэлтүүлгийн ажил, Гэрэлтүүлгийн Лед толгой, СИП кабель, гэрэлтүүлгийн ерөнхий самбар болон шонгийн суурь худалдан авах, 
3-р хорооны Наран, Дэнж, Замчин, Төмөрзамын орон сууцны орчмын нутаг дэвсгэрт камержуулалт хийх /12ширхэг/, 
Дүүргийн автозамын засварын ажил, 
2-р хорооны Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажил, 
Явган хүний гүүрийг засварлах /Захирагчийн ажлын албаны байрны хойд автозамын/,
4-р хорооны /Нисэх, Алтайн хэсэг рүү явдаг/ явган хүний гүүрийг зөөвөрлөж, шилжүүлэх, 
Налайх алхтай хөшөөнөөс 3-р хорооны Дэнжийн гүүр хүртэл тарих ногоон байгууламжийн хамгаалалтын хашаа хийх зориулалтаар төмөр бэлдэц худалдан авах, 
УБ-Замын үүд-Чойр чиглэлийн автозамын уулзвараас Очир худалдааны төв хүртэл тарих нарс мод тулгуур мод худалдан авах,
Очир худалдааны төвөөс “МТ” шатахуун түгээх станц хүртэл автозамын дагуу тарих гацуур мод, тулгуур мод худалдан авах
7-р хорооны Өвөршандын автозам дагуу тарих шинэс мод худалдан авах Ургамалан хашлага хийх зориулалтаар өрөл, хайлаас мод, зүлэгний үр худалдан авах /
Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны хуучин мод, сөөгийг шилжүүлэн суулгах/, Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг хамгаалах хашаа хийх зориулалтаар төмөр бэлдэж худалдан авах,
Хар шороо, элс худалдан авах зэрэг ажлын гүйцэтгэлийг биетээр үзэж, чанар, үр дүнд үнэлгээ өгсөн.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%