Налайх дүүргийн ИТХ-ын даргын 2018 оны А/15 дугаар захирамжаар 2017 оны Улс, Нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд хөндлөнгийн үнэлгээ хийх 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг томилсон. Үүнд
Ажлын хэсгийн даргаар ИТХ-ын ТББ, олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөх, К.Сейтхан
Нарийн бичгийн даргаар ИТХ-ын Ажлын албаны Зохион байгуулалтын хэлтсийн дарга А.Ганцэцэг,
Ажлын хэсгийн гишүүдэд
ИТХ-ын төлөөлөгч Н.Ууганбаяр,
ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Галмандах,
мэргэжилтэн П.Бадамханд, Иргэний танхимийн ажилтан Д.Эрдэнэ-Од
Авлигаас урьдчилан сэргийлэх иргэний хяналтын зөвлөлийн гишүүд Д.Цэнд, Д.Эрдэнэцэцэг, Б.Отгонпүрэв
1-р хорооны ИНХ-ын дарга Г.Баярсүрэн
5-р хорооны ИНХ-ын дарга Л.Цэцгээ
Ажлын хэсгийн зорилго 2017 оны Улс, Нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийн чанар үр дүн, иргэдэд хүрсэн байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр цаашид анхаарч ажиллах асуудал саналыг боловсруулахад тус ажлын зорилго оршино.
Удирдамжийн дагуу нийт 70 төсөл арга хэмжээнд хөндлөнгийн үнэлгээ хийж байна