Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮ, ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН ХОРООНЫ ГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2018-05-01

    Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг, санхүү, төсвийн зарцуулалт хөрөнгө оруулалтын ажлын хорооны гуравдугаар хуралдаан 2018 оны 05-р сарын 01-ны өдөр Иргэний танхимд хуралдлаа. Хуралдаанд ажлын хорооны дарга О.Энхтайван, ажлын хорооны гишүүн Д.Алтандөш, Г.Баярсүрэн, З.Болдбаатар нар оролцож, ирц 57,14 хувьтай хуралдав.Тус хуралдаанаар

Ø           3 сая дахь иргэнд байр худалдан авсан гэрээний үлдэгдэл өрийн тухай асуудлыг ЗДТГ-ын дүүрэг хөгжүүлэх сангийн нягтлан бодогч А.Гэрэлтуяа Пи Эй Ди ХХК-ийн захирал Т.Энхболд

Ø            ЭМТ-ийн сүрьеэгийн тасаг, нөхөн сэргээх эмийн бус эмчилгээний тасгийн засвар үйлчилгээний зардлын тухай асуудлыг ЭМТ-ийн дарга Л.Байгал танилцуулж нийт 2 асуудлыг хэлэлцэж санал дүгнэлт гаргалаа.

 Дээрх асуудлуудын дагуу ажлын хорооноос гарсан санал, дүгнэлтийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барихаар болов.

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 6
4 / 67%
2 / 33%
0 / 0%