Дүүргийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, Хурлын даргын ТББ, олон нийттэй харилцах асуудал
хариуцсан зөвлөх К.Сейтхан, Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга А.Булбул нар
2018 оны 4 дүгээр
сарын 30-ны өдөр дүүргийн 7-н хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан, иргэний танхимийн ажилтан нарыг дүүргийн ЗДТГ-ын хурлын танхимд хүлээн авч
уулзлаа.
Энэ үеэр уулзалтанд ирсэн ИНХ дарга болон иргэний танхимийн ажилтангуудын эрх үүрэг, ажлын байрны
тодорхойлолт танилцуулга, зэрэг үйл ажиллагааны талаарх мэдээллийг танилцуулж,
уулзалтад оролцогчдын санал хүсэлтийг нь сонсож, сонирхсон асуултад нь хариулт
өглөө.
Мөн цаашдын ажилдаа иргэдийн оролцоог хэрхэн хангаж ажиллах талаар санал
солилцов.