Нийслэлийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн дарга М.Халтар,
Хууль эрх зүй хамтын ажиллагааны тасгийн дарга Ц.Алтайхүү, Нягтлан бодогч Ш.Шадвийдорж, Хуралдаан
зохион байгуулалт, иргэний оролцооны хэлтсийн ахлах зохион байгуулагч Г.Галбаяр зэрэг албаны хүмүүс 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Налайх дүүргийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах
талаар санал солилцлоо.
Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга А.Булбул болон Ажлын албаны хэлтсийн дарга болон мэргэжилтнүүд албаны хүмүүсийг
хүлээн авч уулзан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуулиар хүлээсэн чиг
үүргийн хэрэгжилт, Төрийн албаны тухай хууль, Шилэн дансны тухай хууль,
Захиргааны ерөнхий хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль
тогтоомжийн хэрэгжилтийг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар болон дээрх
чиглэлээр хийгдсэн ажлын тайланг танилцууллаа.