Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

НАЛАЙХ ДҮҮРГИЙН 4-Р ХОРООНЫ ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ХОЁРДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2018-04-26

2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 4-р хорооны ИНХ-ын 4-р хуралдаан хорооны иргэний танхимд боллоо. Хуралдаанд ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг даргын үйлдвэрлэл ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч С.Тунгалаг, Тэргүүлэгч К.Сейтхан,Төлөөлөгч С.Манатбек, Ц.Эрбол, Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Булбул, ИНХ-ын дарга Р.Жанарбек, Эрүүл мэндийн нэгдлийн дарга Л.Байгал, Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг Газрын алба, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын дарга Д.Наянбаяр, Цахилгаан түгээх төв,Цагдаагийн хэлтэс, Хорооны Засаг дарга Д.Дуламсүрэн, түүний ажлын алба болон тус хорооны 80 гаруй иргэд оролцлоо.
Иргэдийн Нийтийн Хурлаар 
 2018 онд 2 дугаар сард болон ИНХ-аар иргэдээс гарсан саналын хэрэгжилтийн талаарх танилцуулга
 2018 онд Улс, Нийслэл дүүргийн төсөв болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын танилцуулга
 Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлыг эрэмбэлэх шалгаруулах журмын танилцуулга
 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлыг эрэмбэлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх
2019 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хороонд хийгдэх ажлын саналууд нь Үүнд камержуулалт, гэр хорооллын гудамжны гэрэлтүүлэг, сургууль цэцэрлэгийн барилга, авто зам тавих, усан хангамжийг сайжруулах ус түгээх байр барих, гэр хороололд авто зам шинээр барих,шинэчлэх сайжруулах,бичил цэцэрлэгт хүрээлэн, гэр хорооллын дахин төлөвлөлт, гэр хорооллын айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах хүчдэлийн уналтийг бууруулах, зэрэг олон нийтэд хүртээлтэй бүтээн байгуулалтын саналуудыг тусгасан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%