Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

НАЛАЙХ ДҮҮРГИЙН 2-Р ХОРООНЫ ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ХОЁРДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2018-04-26

2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 2-р хорооны ИНХ-ын 2-р хуралдаан Соёл урлагийн ордонд боллоо. Хуралдаанд ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Тэргүүлэгч Ц.Минжинхүү,Төлөөлөгч Г.Баттөмөр, З.Болдбаатар, Д.Отгонсүрэн,Н.Ууганбаяр, Л.Ариунаа, ИНХ-ын дарга Ц.Сонгууль, Эрүүл мэндийн нэгдлийн дарга Л.Байгал,Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг Газрын алба, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын дарга Д.Наянбаяр, Цахилгаан түгээх төв,Цагдаагийн хэлтэс, Хорооны Засаг дарга Д.Чинбат, түүний ажлын алба болон тус хорооны иргэд оролцлоо.
Иргэдийн Нийтийн Хурлаар 
- 2018 онд 2 дугаар сард болон ИНХ-аар иргэдээс гарсан саналын хэрэгжилтийн талаарх танилцуулга
-2018 онд Улс, Нийслэл дүүргийн төсөв болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын танилцуулга
-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлыг эрэмбэлэх шалгаруулах журмын танилцуулга
-2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлыг эрэмбэлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх
2019 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хороонд хийгдэх ажлын саналууд нь Үүнд Орон сууцны 19 байрны гадна дулаалга,хорооны нэг цэгийн байрны өргөтгөл, ашиглалтын шаардлага хангахгүй байгаа цагаан байрнуудыг дахин төлөвлөлтөнд оруулах,орон сууцны байрнуудын дулааны шугам, цэвэр бохир усны шугамын засвар,гэрэлтүүлэг,ахмадын өргөө барих, камержуулалт зэрэг олон нийтэд хүртээлтэй бүтээн байгуулалтын саналуудыг тусгасан.
Хуралдааны төгсгөлд Орон нутгийн хөгжлийн сангаар хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд иргэдээс гаргасан саналыг тусган хэрэгжүүлж, ажиллахыг хорооны Засаг дарга Д.Чинбат даалгалаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%