Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2018 оны анхдугаар хуралдаан 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 77.2%-ийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдаанд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга бөгөөд ИТХ-ын дарга Б.Нэргүй, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэд дарга бөгөөд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх Багахангай дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ц.Ариунболд, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга Н.Сумъяа болон зөвлөлийн гишүүн байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
Хуралдаанаар Налайх Багахангай дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ц.Ариунболд дүүргийн хэмжээнд үйлдэгдсэн хэргийн шалтгаан нөхцөл байдалд хийсэн дүгнэлт, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хийлээ. Гарсан гэмт хэргийг хороодоор авч үзвэл 1-р хороонд 35, 2-р хороонд 43, 3-р хороонд 36, 4-р хороонд 10, 5-р хороонд 11, 6-р хороонд 18 7-р хороонд 17 хэрэг тус тус үйлдэгдэн гарсан байна. 1-3 дугаар хороо гэмт хэргийн гаралт хүн амын сууршил орон сууц болон гэр хорооллын нягтрал, үйлчилгээний төвийн байршил зэргээс хамаарч гудамж талбай, ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн дийлэнх хувийг эзэлж байна. Хулгайн гэмт хэрэг илүү гарч байгаа шалтгаан нөхцөл нь ажилгүйдэл, архидалт болон амьжиргааны түвшин доогуур байгаатай холбоотой байгааг анхаарч энэ гэмт хэрэгтэй тэмцэхэд иргэд олон нийтийн байгууллагын татан оролцуулах, хяналтын камержууулах сууц өмчлөх холбооны ажилчдын үүрэг хариуцлагын нэмэгдүүлэх зорилгоор сургалтын зохион байгуулах, хорооны болон хэсгийн цагдаатай хамтран ажиллуулах шаардлагатай байна. Зам тээврийн осол хэргүүд нь ихэвчлэн 1, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн аймгуудын төв, гордокийн зам, тэрэлж явах уулзвар зэрэг замууд дээр гарч байна. Дээрх зам дээр хөдөлгөөнд эргүүл болон байнгын ажиллагаатай хяналт шалгалтын постуудын үйл ажиллагаа хяналтыг сайжруулах, камерын бичлэг түүний бичилтийн чадвар чанарыг сайжруулах, Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болох иргэдийн судалгааг дүүргийн хороодын болон нийгмийн ажилтнууд тухай бүр гаргаж цагдаагийн байгууллага болон хүчирхийлэлээс хамгаалах төвийн ажилтнуудад хүргүүлдэг байх, үүний дагуу зоригтод бүлэглэлд хүрсэн гэмт хэргээс урьдчлан сэргийлэх, Соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах, архидан согтуурахтай тэмцэх ажилд аж ахуйн нэгжийг татан оролцуулах, бага насны хүүхэд болон өсвөр насны хүүхдүүдэд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулахад чиглэсэн хяналтыг сайжруулах шаардлагатай байна. Иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг буюу хүний биед хөнгөн, хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг өмнө оноос 6 хэргээр өссөн байх бөгөөд энэ төрлийн хэргүүд ихэвчлэн ахуйн хүрээнд болон гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсний ихэнх нь согтуугаар үйлдэгдсэн байгаад дүгнэлт хийж иргэдийн дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт сурталчилгаа хийх, архидан согтууралтыг бууруулах хөтөлбөрийн хэрэгжилтийг нэг мөр хангуулан ажиллах нь зүйтэй байна
Энэ үеэр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад О.Болдбаатар дүүргийн хэмжээнд 2018 оны 01 дүгээр улирлын байдлаар үйлдэгдсэн гэст хэргээс урьчдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, цаашид хийх ажлын талаар танилцууллаа. 2018 оны 1-р улиралд нийт 134 гэмт хэрэг гарсан байна. Өмнөх оны мөн үеэс 40 гэмт хэргээр буюу 42.6% хувиар өссөн. Захиргааны зөрчлийн шинжтэй 770 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 57 нэгжээр буюу 6.9% хувиар буурсан. 821 иргэн зөрчил гаргаж эрүүлжүүлэгдсэн байна. дүүргийн 1 дүгээр хороонд 2017 оны байдлаар гэмт хэргийн гаралт өссөнтэй холбогдуулан 1 дүгээр хороонд нийт 20 ширхэг камерыг “Зөв технлоги” ХХК-иар суурилуулан, 2018 оны 02 дугаар сарын 26-ний өдөр Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 6 дугаар хуралдаанаар 2018 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр “Гэр бүлсэг Налайх” хөтөлбөрийг батлуулсан. Тус хэлтсээс 2018 оны 1 дүгээр улиралд бусдын эд хөрөнгө хулгайлах болон мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Сэрэмжлүүлье нэгдье”, “Хаалт-Нээлт”, “Илрүүлэлт-Оргодол” “Сар шинэ” зэрэг 6, хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хуулийн хэрэгжилт”, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Ачааны авто машинд тавих хяналт”, “Сар шинэ аюулгүй тээвэр”, зэрэг 4, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр “Хуулиа мөрдье” зэрэг 5, насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хайрла-Хамгаал”, “Цахим тоглоом” зэрэг 4, бусад 9 арга хэмжээ зохион явуулсан. Нийт 11 нэгдсэн, 16 хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг зохион явуулж ажилласан байна. Цаашид “айвеко” маркийн автомашинаар явуулын пост ажиллуулж, урьдчилан сэргийлэх ажил хийхээр төлөвлөж байна.
Мөн дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Наранбаяр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын талаар зөвлөлийн гишүүдэд танилцуулсан юм. Азийн банкны санхүүжилтээр Налайх дүүрэгт иж бүрэн “Түр хамгаалах байр” буюу гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах, тэднийг соён гэгээрүүлэх орчин бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.
Хуралдаанаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд 2018 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 5 бүлэг 32 зүйл бүхий ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.