2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1-р хорооны ИНХ-ын 2-р хуралдаан Иргэний танхимд боллоо. Хуралдаанд ИТХ-ын дарга Б.Нэргүй,Төлөөлөгч Г.Баярсүрэн, Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Анхбаяр, Эрүүл мэндийн нэгдлийн дарга Л.Байгал, Газрын алба, Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний хэлтэс,Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Цахилгаан түгээх төв, Хорооны Засаг дарга П.Сашка, түүний ажлын алба болон тус хорооны 100 иргэд оролцлоо.
Иргэдийн Нийтийн Хурлаар
2018 онд 2 дугаар сард болон ИНХ-аар иргэдээс гарсан саналын хэрэгжилтийн талаарх танилцуулга
2018 онд Улс, Нийслэл дүүргийн төсөв болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын танилцуулга
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлыг эрэмбэлэх шалгаруулах журмын танилцуулга
2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг иргэдээс авах зэрэг асуудлыг хэлэлцлээ
Хуралдаанаар иргэдийн санал хүсэлтийг сонсож тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага нарт үүрэг өгөв. Хуралдааны төгсгөлд Орон нутгийн хөгжлийн сангаар хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд иргэдээс гаргасан саналыг тусган хэрэгжүүлж, ажиллахыг хорооны Засаг дарга П.Сашка даалгалаа.