Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

НАЛАЙХ ДҮҮРГИЙН 3-Р ХОРООНЫ ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ХОЁРДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2018-04-25

2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 3-р хорооны ИНХ-ын 2-р хуралдаан Иргэний танхимд боллоо. Хуралдаанд ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Батттулга, Эрүүл мэндийн нэгдлийн даргаЛ.Байгал, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг, 109-р бага сургуулийн захирал Д.Цэрэндолгор, Газрын алба, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Засаг дарга Ч.Оргилмаа, түүний ажлын алба болон ИНХ-ын дарга Б.Бэлгэдэмбэрэл болон тус хорооны 106 иргэд оролцлоо.
Иргэдийн Нийтийн Хурлаар 
 2018 онд 2 дугаар сард болон ИНХ-аар иргэдээс гарсан саналын хэрэгжилтийн талаарх танилцуулга
 2018 онд Улс, Нийслэл дүүргийн төсөв болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын танилцуулга
 Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлыг эрэмбэлэх шалгаруулах журмын танилцуулга
 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг иргэдээс авах зэрэг асуудлыг хэлэлцлээ
3-р хорооны хэмжээнд хийгдэх ажлын саналууд Хогийн цэгийг сайжруулах тохижуулах зураг төсөл, гүний худаг, хогний бункер, гүүр, явган зам камержуулалт, халуун ус, тоглоомын талбайн засвар үйлчилгээ, Ариутгал, Ногоон байгууламж зэрэг саналуудыг төлөвлөж байна. Хуралдаанаар иргэдийн санал хүсэлтийг сонсож тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага нарт үүрэг өгөв
Хуралдааны төгсгөлд Орон нутгийн хөгжлийн сангаар хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд иргэдээс гаргасан саналыг тусган хэрэгжүүлж, ажиллахыг хорооны Засаг дарга Ч.Оргилмаад даалгалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%