Нийслийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 62 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/276 дугаар захирамжаар “Телекамер” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Камержуулалт-2” болзолт уралдаан зарласантай холбогдуулан 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, дүүргийн ГХУСАЗСЗ, ЗДТГ-тай хамтран хөршийн бүлэг, СӨХ, аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлэл хийлээ.
Уг уралдааныг Монгол улсад Гэмт хэргээс урьдчиоан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2018 оны 04-р сарын 01-ний өдрөөс 2018 оны 06-р сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлэхээр зохион байгуулж байна.
Болзолт уралдааны хүрээнд хороодын Засаг дарга нар харьяа нутаг дэвсгэрийн иргэд, СӨХ, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран камержуулалтын өмнө болон дараах зургийг фото зургаар баталгаажуулан, зөрчил ихээр үйлдэгддэг газрыг судлан камержуулалт хийх юм.
Камерт тавигдах ерөнхий шаардлага нь: MNS 6423:2013 олон улсын IP стандартад нийцсэн байх, гадна орчинд суурилуулах камер -40℃-д тэсвэртэй байх, тохиргооны горим нь монгол англи хэл дээр байх, дүрс бичлэгийг 45 хоногоос доошгүй хугацаанд хадгалдаг байх, төхөөрөмжтэй утасгүй wifi-аар холбогдсон бол давуу тал болох, гадна шугамыг уян хоолойгоор далдалж, 50 см тутам бэхлэх, агаараар татах бол шугамыг багцалж, троссон утсанд бэхэлж, газардуулах зэрэг шаардлагыг хангасан байх.
Уралдаанд идэвхтэй оролцсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг шагнаж урамшуулна.
1-р байр өргөмжлөл 5 сая төгрөг,
2-р байр өргөмжлөл 4 сая төгрөг,
3-р байр өргөмжлөл 3 сая төгрөг
Тусгай байр: дүүрэг, хорооны Засаг дарга 1 сая төгрөг /2 хүн/
Цагдаагийн байгууллагын ажилтан 1 сая төгрөг /2 хүн/
иргэн 1 сая төгрөг /2 хүн/
Болзолт уралдааны материалыг 2018 оны 06-р сарын 01-ээс 05-ны өдрүүдэд Нийслэлийн Цагдаагийн газарт ирүүлнэ.