Налайх дүүргийн нутаг дэвсгэрт гарч буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл, түүний төрлийг судлан үзэхэд 2017 онд бусдын бие махбодид гэмтэл учруулах болон хулгайн гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд гэмт хэрэг ихэвчлэн орон сууц, гэр бүлийн орчинд түлхүү үйлдэгдэж байна. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь заалт, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.1 дэх заалтын хэрэгжилтийг хангаж, засаг захиргааны анхан шатны нэгжид ажиллаж байгаа хороодын хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжиж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж байгууллагуудыг татан оролцуулах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 7 хорооны “Хамтарсан баг”-ийн дунд 1 жилийн хугацаатай болзолт уралдаан зарлаж байна.
Үргэлжлэх хугацаа: 2018.02.01-ээс 2018.12.15
Шагнал: 1-р байр: 1 сая төгрөг, 2-р байр 800,000 төгрөг, 3-р байр 500,000 төгрөг