Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Налайх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн зургаадугаар хуралдаан боллоо

2018-04-13

 Налайх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн  6 дугаар хуралдаан 2018 оны 04 дугаар сарын 13ы өдөр хуралдлаа. Хуралдааныг Хурлын дарга Б.Нэргүй даргалж, Тэргүүлэгч К.Сейтхан, Ц.Минжинхүү, Х.Анхбаяр, Э.Хорлоо, О.Энхтайван, Д.Мөнхбаяр, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Булбул нар оролцов.

Хуралдаанаар:

- Гэр бүлсэг Налайх хөтөлбөр батлах тухай дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга Н.Сумъяа

-Орон нутгийн хөгжлийн сангий хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлсэн ажлын жагсаалтанд өөрчлөлт оруулах  тухай дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй

 - Дүүргийн 2018 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй ажлуудын явцын тухай ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн Хөрөнгө оруулалт, төлөвлөлт,орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Уранзаяа

 -Дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтийн тухай ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн Ерөнхий Нягтлан бодогч С.Золзаяа

-Налайх дүүргийн газрын албаны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаарх санал дүгнэлтийг Хурлын даргын Зөвлөх К.Сейтхан танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.

-Төрийн дээд шагналаар шагнуулахаар тодорхойлох асуудлын хүрээнд “Чандмань Налайх”  ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Бавуугийн Тунгалагийн тухайн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон-оор шагнуулахаар тодорхойлов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%