Налайх
дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит тавдугаар
хуралдаан өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 2-ны өдөр
хуралдаж 6 асуудал хэлэлцэн баталлаа. Хуралд дүүргийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, Тэргүүлэгч К.Сейтхан, Э.Хорлоо,Ц.Минжинхүү,Х.Анхбаяр, Д.Мөнхбаяр, Тэргүүлэгчдийн
нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга А.Булбул
нар оролцов.
Энэ удаагийн хурлаар Дүүргийн Ахмадын хорооны 30 жилийн ойн тэмдэглэх
зөвшөөрөл олгох тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн ашиглалт, хамгаалалт,
холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын
орчны бүсийн менежментийн төлөвлөгөө батлах, Дүүргийн нутаг дэвсгэр дэх шашны
байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай асуудлуудыг тус тус хэлэлцэж Тэргүүлэгчид холбогдох шийдвэрүүдийг
гаргалаа.