Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Гэр бүлсэг Налайх хөтөлбөрийн төсөлд санал авах

2018-03-30

 

“ГЭР БҮЛСЭГ НАЛАЙХ” ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН ТӨСӨЛ

 

 

Налайх дүүргийн хэмжээнд ажилгүйдэл, ахуйн хүрээнд архидан согтуурах явдал их байгаагаас согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн тоо өсч байна.

Иймд архидалтаас үүдэн гарч байгаа гэмт хэрэг зөрчлийн улмаас, хүний эрүүл мэнд, гэр бүл, хамт олон, нийгмийн амьдралд учрах хор уршиг ихсэх хандлагатай байгаа тул архины хамааралтай иргэдийг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх, эмчлэх, эргээд нийгэмдээ тустай иргэн болгон төлөвшүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх энэ ажлыг дүүргийн хэмжээнд төрийн болон төрийн бус байгуулага, иргэд, аж ахуйн нэгж бүх нийтийн оролцоотойгоор хамтран гүйцэтгэх зорилгоор “ГЭР БҮЛСЭГ НАЛАЙХ” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг дүүргийн хэмжээнд боловсруулан хэрэгжүүлэх дүүргийн Иргэдийн төлөөлөгчидийн хуралд болон Дүүргийн засаг даргад уламжлаад байна. Иймд иргэд та бүхэн энэ хөтөлбөрт өөрийн санаа бодлоо илэрхийлж бидний ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажиллана уу.

“Гэр бүлсэг Налайх” хөтөлбөр дараахь дэд хөтөлбөрүүдээс бүрдэж, үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлно. Үүнд:

 

1.Архидан согтуурахтай тэмцэх дэд хөтөлбөр.

2.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх дэд хөтөлбөр.

3.Эргүүл-Хяналт дэд хөтөлбөр.

 

ХОЁР. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ, ХУГАЦАА

 

2.1.Хөтөлбөрийн зорилго

 

Архидан согтуурсанаас үүдэн гарч буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, архинаас хамааралтай хүн амын эрүүл мэнд, нийгэмд үүсч буй сөрөг үр дагавруудыг арилгах, ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангах үүднээс төрийн болон төрийн бус, олон нийтийн байгууллагууд, иргэдийн идэвхи санаачлага, оролцоог нэмэгдүүлэн, тэдгээрийн хамтын уялдаа холбоог бий болгон, архигүй дүүрэг, хороо, байгууллага, хувь хүн цаашилбал архигүй Монгол байхын төлөө үйлсийг хэрэгжүүлэхэд “Гэр бүлсэг Налайх” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн зорилго оршино.

 

2.2.Хөтөлбөрийн зорилт 

 

2.2.1. Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс санаачилсан  “Гэр бүлсэг Налайх” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг авч, иргэд олон нийтэд хандсан нөлөөлөл, мэдээлэл, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулах.

2.2.2. Архины хамраалтай болсон иргэдийн талаар дэлгэрэнгүй судалгааг гарган, түүнд дүгнэлт хийх.

2.2.3. Өөрөө архинаас гарах сэдэлтэй, архины хамааралтай иргэдийг энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болон эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран сургалт, эмчилгээнд гэрээний үндсэн дээр хамруулж, холбогдох зардлыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн төсвөөс хариуцан дэмжлэг үзүүлэх.

2.2.4 Сургалт, эмчилгээнд хамрагдаж архины хамааралаас ангижирсан иргэдийг мэргэжил олгох болон мэргэшүүлэх сургалтуудад хамруулан мэргэжил эзэмших нөхцөл бололцоогоор хангах.

2.2.5 Хөдөлмөрийн хэлтэст ажил олгогчоос ирүүлсэн ажлын байрны захиалгын дагуу сургалтанд хамрагдаж архины хамаарлаас гарсан иргэдийг ажилд зуучлах, хөнгөлөлттэй зээл тусламж, төсөл хөтөлбөрт хамруулах.

2.2.6 Дүүргээс бодлогоор дэмжин камержуулж, эргүүлтэй болгож ард иргэдээ амар тайван амьдруулах.

2.2.7. Албан байгуулагууд ирэх жилдээ хийх ажлаа дараа жилийн төлөвлөгөөндөө тусгасан байх.

 

2.3.Хөтөлбөрийн хугацаа

 

Хөтөлбөрийг 2018-2020 он хүртэл хэрэгжүүлнэ. Цаашид хөтөлбөрийн биелэлтийн үр дүнг харгалзан 1 жилээр сунгаж дүгнэдэг байна.

 

 

 

ГУРАВ. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТОД ХҮРЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛҮҮД

 

“Гэр бүлсэг Налайх” гэмт хэргээс урьдчилан  сэргийлэх хөтөлбөр дараах дэд хөтөлбөрүүдээс бүрдэж, үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлно. Үүнд:

 

1.Архидан согтуурахтай тэмцэх дэд хөтөлбөр.

2.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх дэд хөтөлбөр.

3.Эргүүл-Хяналт дэд хөтөлбөр.

 

Нэг. Архидан согтуурахтай тэмцэх дэд хөтөлбөр

   

1.1 Архины хамааралтай иргэдийн дэлгэрэнгүй судалгааг гаргах чиглэлээр

 

1.1.1. Архины хамааралтай иргэд, архаг архичдын дэлгэрэнгүй судалгааг гаргах /нас, хүйс, боловсрол, мэргэжил, сургалт, эмчилгээнд хамрагдах сонирхолтой эсэх, хэрхэн хамруулах, хамрагдах иргэдийн тоо гэх мэт бусад судалгааг гаргах/

1.1.2. Судалгааны үндсэн дээр зорилтот жилүүдэд архины хамааралаас ангижрах иргэдийн судалгааг нарийвчлан бүртгэл хийх.

1.1.3. Тухайн жилд хамрагдах иргэдтэй гэрээ байгуулах.

            1.1.4. Удаа дараа архидан согтуурч байгаа иргэдийг албадан ажил хийгэх захирамжийг                   Дүүргийн засаг даргаар гаргуулах

            1.1.5. Хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэхдээ Хороодын хамтарсан багтай хамтран ажиллах

1.2.Архины хамааралтай иргэдийг сургалт арга хэмжээ, эмчилгээнд хамруулах чиглэлээр

 

1.2.1. Архины хамаарал бүхий иргэдийн хандлагыг өөрчлөх, архины хамааралаас ангижрах, эрүүл зөв амьдрах чиглэлээр лекц, сургалт, уулзалт ярилцлага зохион байгуулах.

1.2.2. Архины хамааралаас ангижрах хүсэлтээ гаргасан, гэрээ байгуулсан иргэдийг Эрүүл идэвхитэй амьдралын клуб, Амьдралын аваргууд болон бусад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын сургалт, сайн дурын эмчилгээнд хамруулах.

1.2.3. Архины хэт хамааралтай иргэдийг холбогдох байгууллагын саналыг үндэслэн албадан эмчилгээнд хамруулах, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх /Төв аймгийн Баян суманд байрлах ШШГЕГ-ын харъяа албадан эмчлэх төвд эмчилгээнд хамруулах/

1.2.4. Аливаа баяр ёслол тэмдэглэлт өдрүүдийг архигүй тэмдэглэн өнгөрүүлдэг болгох, залуучууд чөлөөт цагаа зүй зохистой боловсон өнгөрүүлэх тааламжтай орчинг бүрдүүлэх.

1.2.5. Архины хор хөнөөл, архидан согтуурахын хор уршиг, хэрэглээний талаар нийт хүн амын мэдлэгийг дээшлүүлэх талаар хороодод бүсчилсэн сургалт зохион байгуулах.

            1.2.6.  Хороодын хамтарсан багтай хамтран ажиллах

 

1.3. Сургалт, эмчилгээнд хамрагдсан иргэдийг эрэлт хэрэгцээ ихтэй мэргэжлийн сургалтуудад хамруулан мэргэжил эзэмших нөхцөл бололцоогоор хангах чиглэлээр

 

1.3.1. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг болон архинд донтох өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдон  албадан эмчилгээ болон сургалтанд хамрагдсан иргэдийг гагнуурчин, мужаан, сийлбэрч, барилгын засал чимэглэгч, сантехникч, жолооч гэх мэтийн мэргэжил олгох сургалтанд хамруулан мэргэжил эзэмшүүлэх.

1.3.2. Мэргэжил олгох сургалтуудыг дүүргийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Хөдөлмөрийн хэлтэс болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн материаллаг бааз суурь дээр түшиглэн оновчтой зохион байгуулах

1.4. Холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын хүлээх үүрэг, хамтын ажиллагааны чиглэлээр:

 

 

   1.4.1 Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

 

1. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааны чиглэлд нийцүүлэн орон нутгийн онцлог, тулгамдсан асуудалд тулгуурлан дэд хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан баталж, хэргэжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавих.

2. Архи хэрэглэх уламжлалт ёс заншилыг хэвшүүлэх, аливаа баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлыг архигүй тэмдэглэх талаар нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд тодорхой зорилт тавьж хэрэгжүүлэх, архи худалдаггүй, үйлчилдэггүй, хэрэглэдэггүй сар, өдөр, цагтай болох шийдвэр гарган хэрэгжилтийг хянах, үр дүнг тооцох.

3. Хөтөлбөрийг санхүүжүүлэх тодорхой хэмжээний төсвийг баталж өгөх./ байгууллагуудын эргүүлд гарах алба хаагч нарын эргүүлийн хантаазыг нэг загвараар хийлгэх г.м/

4. Архидан согтуурахаас сэргийлэх талаар тодорхой ажил зохион үр дүнд хүрсэн байгууллага, хамт олонд дэмжлэг үзүүлэх, тэдний үйл ажиллагааг сурталчлах, урамшуулах.

            5. Хороодын хамтарсан багтай хамтран ажиллах

 

1.4.2 Засаг дарга, ЗДТГ

 

1. Орон нутгийг хөгжүүлэх сангаас болон бусад хөнгөлөлттэй зээлэнд архины хамааралтай сургалт, эмчилгээнд хамрагдсан иргэдийг хамруулах үйл ажиллагаанд оролцох ажлыг зохион байгуулах. /батлан даалтын гэрээг байгуулж өгөх/

2. Архи хэрэглэдэггүй хүмүүсийн туршлага, зөвөлгөөг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг тогтмолжуулах, тэдний оролцоотойгоор архидан согтуурахаас сэргийлэх олон нийтийн байгууллага байгуулж ажиллах үүсгэл санаачлагыг бүх талаар дэмжих.

3. Архинд донтох өвчтэй хүнийг сайн дураар нь хаяггүй эмчилгээнд хамруулах, зайлшгүй шаардлагатай тохиолдолд албадан эмчлэх ажлыг зохион байгуулах, архинаас гарах эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн ахуй амьдралд туслах, ажлын байраар хангах арга хэмжээ авч байх.

4. Байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дүгнэхдээ архидан согтуурхаас сэргийлэх талаар хийсэн ажил, түүний үр дүнг нэг үзүүлэлт болгон сайн ажилласан байгууллага, хамт олныг дэмжин урамшуулж байх.

5. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийн самбарыг байгууллага дээрээ байрлуулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр /архи, тамхигүй хамт олон г.м/ дэвтэр, туг аялуулах.

6. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалтыг улирал тутамд зохион байгуулан ажиллах.

7. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль тогтоомж, дүрэм журмыг боловсронгуй болгох, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа асуудлын талаар тухай бүр “Иргэний танхимд”-д хэлэлцүүлгийг зохион байгуулах.

8. Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр төрийн байгууллага, ажилтнуудын баримтлах зарчим, эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулахад арга зүйн туслалцаа үзүүлэх.

9. Хөтөлбөрийн дагуу сар бүрийн эхний 7 хоногт Цагдаагийн хэлтэстэй хамтран төлөвлөгөө гаргаж байгууллагын даргаараа батлуулан Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх.  

10. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль тогтоомж, хөтөлбөр, захирамжийн хэрэгжилтийг дүүргийн хэмжээнд хангах талаар төрийн захиргааны байгууллагын үндсэн үйл ажиллагааг чиглүүлж удирдлага, зохицуулалт, зохион байгуулалтын арга хэмжээг авч нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх эсвэл хамтран зохион байгуулах.

11. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгох нийтлэг журмыг боловсронгуй болгох мөрдүүлэх, тавих шаардлагыг өндөржүүлэх

12. Бөөний болон хүнсний худалдааны төв, хүнсний дэлгүүр, мухлаг, зоогийн газар, баар, рестораны үйл ажиллагааг холбогдох хууль, норм стандарт, дүрэм журамд нийцэж байгаа эсэхэд хийх шалгалтыг тогтмолжуулж, хяналт тавих, дүүргийн хүн амд ногдох үйлчилгээний цэгийн тоог тогтоох, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчилдэггүй өдрийг сард 2 удаа болгох асуудлыг танилцуулж шийдвэрлүүлэх.

13. Согтууруулах ундааны импортод тавих хяналтыг стандарт, эрүүл ахуй, чанарын шаардлагыг хангах, зохистой хэрэглээг буй болгох /хатуулгийг бууруулах, эрүүл мэндийн сануулагатай байгааг бичих зэрэг/ чиглэлээр өөрчлөн зохион байгуулах.

14. Хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудтай харилцан тохиролцож  гэр бүлээрээ үйлчлүүлж байгаа иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх ажлыг зохион байгуулах.

15.Хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэхдээ хороодын хамтарсан багтай хамтран гүйцэтгэх.  

           1.4.3. Цагдаагийн хэлтэс

 

1. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль тогтоомж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, суртчилах ажлыг зохион байгуулах, архидалтаас үүдэн гарсан гэмт хэрэг, зөрчлийн байдалд дүн шинжилгээ хийж хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг мэдээлэлээр хангах

2. Архины хамааралтай иргэдийн судалгааг жил бүр шинэчлэн гаргах

3. Архидан согтуурсаны улмаас биеэ авч явах чадваргүй болсон хүнийг албадан эрүүлжүүлэх, баривчлах байрны нөхцөл, үйлчилгээг сайжруулах, сэтгэлзүйн кабинетыг байнгын ажиллагаанд оруулж иргэдэд зөвөлгөө өгөх, сургалт хийх ажлыг тогтмолжуулах

4. Архи хэтрүүлэн хэрэглэгч, архинд донтох өвчтэй иргэдийн судалгааг гарган, албадан эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах

5. Архидан согтуурсаны улмаас гэмт хэрэг, зөрчилд удаа дараа холбогдсон иргэдийн судалгааг гаргаж, гэр бүл, хамт олонтой нь хамтарч ажиллах

6. Согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран цагийн тоонд хяналт тавих, шалгалт хийх, зөвлөмж өгөх

            7. Хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэхдээ хороодын хамтарсан багтай хамтран гүйцэтгэх.  

 

1.4.4. Эрүүл мэндийн нэгдэл

 

1. Архинд донтох өвчнийг эрүүл мэндийн суурь тусламжийн хүрээнд эрт илрүүлэх, эмчлэгдсэн хүнийг хяналтанд авах арга хэмжээг зохион байгуулах.

2. Согтууруулах ундааны хор нөлөө, архинд донтох өвчний талаар хүүхэд, залуучууд, нийт хүн амын дунд явуулах эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, суотчилгааг өргөжүүлэх, энэ чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, арга зүйн зөвөлгөө өгч ажиллах.

3. Наркологийн албыг бэхжүүлэх, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн бүтэц, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

4. Архинд донтох өвчнийг эрт илрүүлэх, эмчлэх, нөхөн сэргээх талаар эмч, эмнэлэгийн мэргэжилтэн бэлтгэх /энэ талаар мэргэшсэн сэтгэц наркологийн эмч мэргэжилтэн дутагдалтай/

5. Архинд донтох өвчний үед үзүүлж буй эмчилгээний үр дүнг судлах.

6. Архинд донтох өвчинг эрт илрүүлэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх талаар аргачлал, удирдамж боловсруулан эрүүл мэндийн байгууллага, эмч, эмнэлэгийн ажилтнуудад мөрдүүлэх.

7. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ажилтантай болох, хөтөлбөрийн дагуу сар бүрийн эхний 7 хоногт төлөвлөгөө гаргаж байгууллагын даргаараа батлуулан Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх.  

8.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийн самбарыг байгууллага дээрээ байрлуулах.

9.Хөтөлбөрийн хүрээнд дэвтэр, туг аялуулах.

10.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалтыг улирал тутамд зохион байгуулан ажиллах.

11. Хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэхдээ хороодын хамтарсан багтай хамтран гүйцэтгэж хамтын уялдаа холбоог сайжруулах

 

1.4.5. Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс

 

Хөдөлмөрийн хэлтэст ажил олгогчоос ирүүлсэн ажлын байрны захиалгын дагуу сургалтанд хамрагдаж архины хамааралаас ангижирсан иргэдийг эхний ээлжинд ажилд зуучлах, хөнгөлттэй зээл тусламж, төсөл хөтөлбөрт хамруулах чиглэлээр:

1. Архины хамааралаас ангижирсан иргэдийг нийгмийн халамжийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, зээл тусламжинд хамруулах.

2. Орон гэргүй тэнэмэл, архины хамааралаас гаргах сургалт, албадан эмчилгээнд хамрагдсан иргэдийг хөтөлбөрт хамруулж орон гэр олгох хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт суулгуулах арга хэмжээг шуурхай авч ажиллах.

3. Архины хамааралтай сургалт, албадан эмчилгээнд хамрагдсан иргэдийг сургаж мэргэшүүлэх ажлын байраар хангах, хөдөлмөрийн зохицуулалт хийх

4. Төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагуудын удирдлагын түвшинд “Гэр бүлсэг Налайх” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг танилцуулах, ажлын байрны захиалганд архины хамааралаас гарсан болон архины албадан эмчилнээнд хамрагдсан иргэдийг нэн түрүүнд ажилд зуучлах талаар зөвлөлдөх уулзалт зохиог байгуулах

5. Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн ажлын байрны судалгааг сар бүр нэгтгэн гаргах

6.Хөдөлмөрийн хэлтсээс дүүрэг орон нутагт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд дээрх иргэдийг хамруулах асуудлыг судалж шийдвэрлэх

7.Архины хамааралаас гарсан иргэдийг бүл болгон жижиг дунд үйлдвэрлэлиыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж хөнгөлттэй зээл олгох, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгуулах.

8.  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ажилтантай болох, хөтөлбөрийн дагуу сар бүрийн эхний 7 хоногт төлөвлөгөө гаргаж байгууллагын даргаараа батлуулан Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх.  

9. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийн самбарыг байгууллага дээрээ байрлуулах.

10. Хөтөлбөрийн хүрээнд дэвтэр, туг аялуулах.

11. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалтыг улирал тутамд зохион байгуулан ажиллах.

12. Хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэхдээ хороодын хамтарсан багтай хамтран гүйцэтгэх.  

 

1.4.6. Мэргэжлийн хяналтын хэлтэс

1. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр гаргасан бусад хуулт тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих

2. Согтууруулах ундааны үйлдвэрлэл, тээвэрлэлт, хадгалалтын технологи, стандарт, чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хянан холбогдох арга хэмжээг авч байх

3. Согтууруулах ундаа худалдан борлуулдаг, үйлчилгээ үзүүлдэг, аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх

4. Архины хамааралтай этгээдэд хууль эрх зүй, эмнэлэгийн тусламж үзүүлж буй байгууллагын эрүүл ахцйн нөхцөл, эмчилгээний чанарыг сайжруулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих.

5.  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ажилтантай болох, хөтөлбөрийн дагуу сар бүрийн эхний 7 хоногт төлөвлөгөө гаргаж байгууллагын даргаараа батлуулан Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх.  

6. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийн самбарыг байгууллага дээрээ байрлуулах.

7. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалтыг улирал тутамд зохион байгуулан ажиллах.

 

1.4.7. Хэвлэл мэдээллийн байгууллага

1. Архидан согтуурсанаас нийгэм, эдийн засаг, хувь хүний ёс зүй, бие, сэтгэцэд цчрах хор уршгийн талаар нийт хүн ам, ялангуяа хүүхэд өсвөр үеийнхэнд тодорхой дэс дараатай мэдлэг, хандлага, зөв зөн үйлийг эзэмшүүлэхэд чиглэсэн мэдээ, мэдээлэл, сургалт, суртчилгааг нийтлэл, нэвтрүүлгийг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөртөө тусгах, цагийг нэмэгдүүлэх, захиалагчдад хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх

2. Хүний эрүүл мэндэд хортой согтууруулах ундааны хэрэглээг дэмжин борлуултыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зар сурталчилгааг радио, телевизороор нэвтрүүлэхгүй, хэвлэл /сонин, сэтгүүлд/-д нийтлэхгүй, санамж, зурагт хуудас, гудамжны самбараар сурталчлахгүй байх, хүний эрүүл мэндэд ашиг тустай хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгааг дэмжих бодлого баримталж ажиллах

3. “Архигүй Налайх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохиож буй ажлын ололт, архины хамаарлаас ангижирсан иргэдийг олон нийтэд тухай бүр сурталчилж, мэдээллэх ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх.

4. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийн самбарыг байгууллага дээрээ байрлуулах.

5. Хөтөлбөрийн хүрээнд дэвтэр, туг аялуулах.

6. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тухай бүр сурталчлах.

 

1.4.8. Төрийн бус байгууллага

1. Аж ахуй нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулсан ашгийн тодорхой хувийг төвлөрүүлэх, мэргэжлийн сургалтанд хамрагдсан ажил идэвхтэй хайж байгаа иргэдийг ажлын байраар хангах.

2. Ажлын байраар хангаж ажиллаж байгаа аж ахуй нэгж байгууллагуудыг урамшуулах, хөнгөлөлттэй зээл тусламж, төсөл хөтөлбөрт эхний ээлжинд хамруулах.

3. “Архигүй орчин, архидалтгүй хамт олон” уриан дор аливаа баяр ёслол, тэмдэглэлт өдрийг архигүй тэмдэглэх, архины хор хөнөөлийн талаар сургалт зохион байгуулах, ажилтнуудаа хамрууулах, аяныг зохион байгуулах.

4. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ажилтантай болох, хөтөлбөрийн дагуу сар бүрийн эхний 7 хоногт төлөвлөгөө гаргаж байгууллагын даргаараа батлуулан Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх.  

5. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийн самбарыг байгууллага дээрээ байрлуулах.

6. Хөтөлбөрийн хүрээнд дэвтэр, туг аялуулах.

7. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалтыг улирал тутамд зохион байгуулан ажиллах.

8. Хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэхдээ хороодын хамтарсан багтай хамтран гүйцэтгэх.  

 

1.4.9. Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн төв

1. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх аз жаргалтай дурсамж дүүрэн нэг өдрийг өнгөрүүлэх зорилготойгоор хийт албан байгууллага, аж ахуйн нэгжүүд сар бүр “Гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх, иргэд аж ахуйн нэгж байгууллагын албан хаагчдад гэр бүлийн боловсрол олгох зорилгоор гэр бүлийн боловсрол олгох зорилгоор гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлэх,уур бухимдлаа даван туулах, халуун дулаан уур амьсгалыг бий болгоход чиглэсэн “Зан үйлд нөлөөлөх нь” сургалтыг сар бүр зохион байгуулна.

2. Албан байгууллагын удирдлага, аж ахуйн нэгжүүдийн дарга нар нийт албан хаагчдынхаа хүүхэд багачуудад чиглэсэн үйл ажиллагааг тогтмолжуулж эцэг эхчүүдийн дунд “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” талаар сурталчлан таниулах сургалт, уулзалтыг үр дүнтэй зохион байгуулах.

3. Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээний төрлийг нэмэгдүүлж уур бухимдал, стрессийг даван туулахарга механизмийг иргэдэд эзэмшүүлэх үйл ажиллагааг тогтмолжуулан үе шаттайгаар зохион байгуулна.

4. Гэр бүлийн боловсрол олгох танхимыг байгуулж залуу гэр бүлүүд болон гэр бүлийн гишүүдэд хамтдаа хөгжих, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх шинэлэг үйлчилгээг бий болгох.

5. Архины хамааралтай иргэдтэй ажиллах арга туршлагатай төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Хандлагаар анагаахуй” сургалтыг улирал бүр тогтмол зохион байгуулах.

6. Гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголттой болгох, хэрхэн биеэ зөв авч явах талаар ерөнхий боловсролын сургуулиудын “Бага, дунд, ахлах” ангийн сурагчдын дунд сургалт, хэлэлцүүлгийг улирал бүр зохион байгуулна.

7. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах ажлын хүрээнд цэцэрлэгийн насны хүүхдүүдэд “Хүрэхүйн тухай ойлголт”-ын талаарх мэдээллийг бага насны хүүхдүүдийн насны ангиллалд тохируулж ангийн багштай нь хамтран зааж өгөх.  

8. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ажилтантай болох, хөтөлбөрийн дагуу сар бүрийн эхний 7 хоногт төлөвлөгөө гаргаж байгууллагын даргаараа батлуулан Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх.  

9. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийн самбарыг байгууллага дээрээ байрлуулах.

10. Хөтөлбөрийн хүрээнд дэвтэр, туг аялуулах.

11. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалтыг улирал тутамд зохион байгуулан ажиллах.  

 12. Хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэхдээ хороодын хамтарсан багтай хамтран гүйцэтгэх.  

 

                                    

                                        1.4.10 Боловсролын хэлтэс

 

1. Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс санаачилсан  “Гэр бүлсэг Налайх” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг авч, багш, сурагчидыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт сурталчилгааны  ажлуудыг зохион байгуулах.

 

2. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах ажлын сургуулийн хүүхдүүдэд Гэр бүлийн хүчирхийлэлийн тухай ойлголт”-ын талаарх мэдээллийг бага насны хүүхдүүдийн насны ангиллалд тохируулж ангийн багштай нь хамтран зааж өгөх

3. Гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголттой болгох, хэрхэн биеэ зөв авч явах талаар ерөнхий боловсролын сургуулиудын “Бага, дунд, ахлах” ангийн сурагчдын дунд сургалт, хэлэлцүүлгийг улирал бүр зохион байгуулна.

4. “Архигүй орчин, архидалтгүй хамт олон” уриан дор аливаа баяр ёслол, тэмдэглэлт өдрийг архигүй тэмдэглэх, архины хор хөнөөлийн талаар сургалт зохион байгуулах, ажилтнуудаа хамрууулах, аяныг зохион байгуулах.

5. . Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ажилтантай болох, хөтөлбөрийн дагуу сар бүрийн эхний 7 хоногт төлөвлөгөө гаргаж байгууллагын даргаараа батлуулан Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх.  

6. Гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголттой болгох, хэрхэн биеэ зөв авч явах талаар ерөнхий боловсролын сургуулиудын “Бага, дунд, ахлах” ангийн сурагчдын дунд сургалт, хэлэлцүүлгийг улирал бүр зохион байгуулна.

7. Хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэхдээ хороодын хамтарсан багтай хамтран гүйцэтгэх.  

Хоёр. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх дэд хөтөлбөр

 

2.1. Дүүргийн ИТХ, Засаг дарга

2.1.1 Байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дүгнэхдээ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар хийсэн ажил, түүний үр дүнг тооцон сайн ажилласан байгууллага, хамт олныг дэмжин урамшуулах, хангалтгүй ажилласан бол хариуцлага тооцох.

2.1.2 Хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэхдээ хороодын хамтарсан багтай хамтран гүйцэтгэх.  

 

 

 

2.2. Цагдаагийн хэлтэс

1. Гэр бүлдээ түгшүүр төрүүлдэг гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэгчийн судалгааг гаргаж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр лекц, сургалт, уулзалт ярилцлага зохион байгуулах.

2. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг  иргэд, олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах.

3. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр Хороодын хамтарсан багийн үйл ажиллагааг идэвхижүүлж чиглүүлэх.

4. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг Төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хамгаалалтанд авч, тэдгээрт чиглэсэн нэгдсэн болон хэсэгчилсэн  арга хэмжээг зохион байгуулах.

5. Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг этгээдүүдийн гаргасан зөрчилд  Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх.

 

2.3. Хэвлэл мэдээллийн байгууллага

1. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг  иргэд, олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах.

2. Түргэн шуурхай мэдээлэхэд ард иргэдийг уриалах

2.4. Төрийн бус байгууллага

1. Гэр бүлдээ түгшүүр төрүүлдэг гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэгчийн судалгааг гаргаж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр лекц, сургалт, уулзалт ярилцлага зохион байгуулах.

2. Дээрхи ажлыг хийж гүйцэтгэхдээ хороодын хамтарсан багтай хамтран гүйцэтгэх.  

 

2.5. Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн төв

1. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх аз жаргалтай дурсамж дүүрэн нэг өдрийг өнгөрүүлэх зорилготойгоор хийт албан байгууллага, аж ахуйн нэгжүүд сар бүр “Гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх, иргэд аж ахуйн нэгж байгууллагын албан хаагчдад гэр бүлийн боловсрол олгох зорилгоор гэр бүлийн боловсрол олгох зорилгоор гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлэх,уур бухимдлаа даван туулах, халуун дулаан уур амьсгалыг бий болгоход чиглэсэн “Зан үйлд нөлөөлөх нь” сургалтыг сар бүр зохион байгуулна.

2. Албан байгууллагын удирдлага, аж ахуйн нэгжүүдийн дарга нар нийт албан хаагчдынхаа хүүхэд багачуудад чиглэсэн үйл ажиллагааг тогтмолжуулж эцэг эхчүүдийн дунд “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” талаар сурталчлан таниулах сургалт, уулзалтыг үр дүнтэй зохион байгуулах.

3. Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээний төрлийг нэмэгдүүлж уур бухимдал, стрессийг даван туулах арга механизмийг иргэдэд эзэмшүүлэх үйл ажиллагааг тогтмолжуулан үе шаттайгаар зохион байгуулна.

4. Гэр бүлийн боловсрол олгох танхимыг байгуулж залуу гэр бүлүүд болон гэр бүлийн гишүүдэд хамтдаа хөгжих, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх шинэлэг үйлчилгээг бий болгох.

5. Архины хамааралтай иргэдтэй ажиллах арга туршлагатай төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Хандлагаар анагаахуй” сургалтыг улирал бүр тогтмол зохион байгуулах.

6. Гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголттой болгох, хэрхэн биеэ зөв авч явах талаар ерөнхий боловсролын сургуулиудын “Бага, дунд, ахлах” ангийн сурагчдын дунд сургалт, хэлэлцүүлгийг улирал бүр зохион байгуулна.

7. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах ажлын хүрээнд цэцэрлэгийн насны хүүхдүүдэд “Хүрэхүйн тухай ойлголт”-ын талаарх мэдээллийг бага насны хүүхдүүдийн насны ангиллалд тохируулж ангийн багштай нь хамтран зааж өгөх.  

8.Хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэхдээ хороодын хамтарсан багийг татан оролцуулах  

 

      2.6 Боловсролын Хэлтэс

 

1. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах ажлын сургуулийн хүүхдүүдэд Гэр бүлийн хүчирхийлэлийн тухай ойлголт”-ын талаарх мэдээллийг бага насны хүүхдүүдийн насны ангиллалд тохируулж ангийн багштай нь хамтран зааж өгөх

2. . Гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголттой болгох, хэрхэн биеэ зөв авч явах талаар ерөнхий боловсролын сургуулиудын “Бага, дунд, ахлах” ангийн сурагчдын дунд сургалт, хэлэлцүүлгийг улирал бүр зохион байгуулна.

3. Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээний төрлийг нэмэгдүүлж уур бухимдал, стрессийг даван туулах арга механизмийг иргэдэд эзэмшүүлэх үйл ажиллагааг тогтмолжуулан үе шаттайгаар зохион байгуулна.

4. Сургуулийн орчимд сурагч хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Өсвөрийн цагдаа” бүлгэмийг байгуулж, Цагдаагийн хэлтэстэй хамтран ажиллах

5. Хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэхдээ хороодын хамтарсан багийг татан оролцуулах

 

Гурав. Эргүүл дэд хөтөлбөр

 

3.1. Дүүргийн ИТХ, Засаг дарга, хороодын Засаг дарга нар

 

1. Эргүүлийн үйл ажиллагаанд орчин үеийн техник технологийн /дрон, дугуй г.м/ дэвшлийг ашиглах хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх.

2 Авто эргүүл болон жижүүрийн шуурхай албаны автомашинуудыг холбооны техник, хэрэгслээр хангах ажилд дэмжлэг үзүүлэх.

3.Эргүүлийн  үүрэг гүйцэтгэхдээ өмсөх өмсгөлийн хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх. /Иргэдийн сайн дурийн эргүүл/

4. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон бусад байгууллага аж ахуйн нэгжийн алба хаагч, ажилтнуудыг сард 1 удаа нийтийн эргүүлд гаргах журмыг баталж

өгөх.

5. Хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэхдээ хороодын хамтарсан багийг татан оролцуулах, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хамтарсан багийн идэвхийг нэмэгдүүлэх

 

3.2.Цагдаагийн хэлтэс

1.Дүүргийн хэмжээнд хэв журмын урамшилт эргүүл ажиллуулах журам, ажил дүгнэх үзүүлэлтийг  боловсруулан батлуулах.

2.Цагдаагийн байгууллагын эргүүлийн үйл ажиллагаанд иргэд, олон нийтийг татан оролцуулж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх,

3.Эргүүлийн үйл ажиллагаанд орчин үеийн техникийн дэвшилтэд технологийг нэвтрүүлэх.

4.Гадаад улсын жуулчдыг гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Оюутан цагдаа” арга хэмжээг зохион байгуулж, үр дүнг тооцох.

5.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Хэв журмын урамшилт эргүүл” ажиллуулж, үр дүнг тооцох.

6.Дүүргийн хэмжээнд цаг үеийн нөхцөл байдалд тохируулан морь, дугуй, дрон, дуран, машинт, мотоцикль, фото-видео зэрэг эргүүл ажиллуулж, үр дүнг тооцох.

7.Авто эргүүл болон жижүүрийн шуурхай албаны автомашинуудыг холбооны техник, хэрэгслээр хангах ажлыг шат дараатай зохион байгуулах,

8.Гэмт хэргийн болон өргөдөл, гомдлын цахим зураглал ашиглан гэмт хэрэг, захиргааны зөрчлийн гаралтын байдалд дүн шинжилгээ хийж эргүүлийн нэгдсэн байршилтыг урьдчилан тодорхойлж, эргүүлийн чиглэлийг оновчтой ажиллуулах.

9.Эргүүлийн үйл ажиллагааг дүүргийн иргэдийн  аюулгүй байдлыг бүрэн хангах хэмжээнд хүргэхийн тулд эргүүлийн автомашин, алба хаагчдын агсамж, хяналтын камерын систем, дэвшилтэт техник, технологийг шийдвэрлүүлэх.

10.”Гэмт хэргийн цахим зураглал”-ийг нэвтрүүлж, гэмт хэрэг болон хэв журмын нөхцөл байдлыг дүгнэх, гэмт хэрэг байнга үйлдэгддэг эмзэг цэгүүдийг тодорхойлох.

 

3.3.Төрийн болон төрийн бус байгууллага, иргэд

1.Төрийн болон төрийн бус байгууллагын алба хаагчид дүүргийн хэмжээнд сард 1 удаа хэв журмын эргүүлийн үүрэг гүйцэтгэх.

2.Дүүргийн нутаг дэвсгэрт оршин сууж буй иргэд хэв журмын урамшилт эргүүлийн үүрэг гүйцэтгэх.

3. Байгууллагын алба хаагчдаас Эргүүлийн үүргийг өдрийн буюу ажлын цагаар гүйцэтгэх үед цалинтай чөлөө олгож байх.

4.Хороо бүрээс гаргасан судалгааны дагуу тодорхой эрхэлсэн ажилгүй архины хамааралтай иргэд, цагдаагийн байгууллага болон цэргийн байгууллагаас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтан, цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой 9-12 дугаар ангийн сурагчдыг сайн дурын үндсэн дээр эргүүлийн үйл ажиллагаанд хэсгийн байцаагчийн удирдлаган дор татан оролцуулах.

5.Хэсгийн байцаагч нь дээрхи иргэдийн эргүүлийн үүрэг гүйцэтгэх хуваарийг сар бүрийн эхний 5 хоногт багтаан гаргаж, хэлтсийн даргаар батлуулах.

 

                                                  3.4 Боловсролын Хэлтэс

 

             1. Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой 9-12 дугаар ангийн сурагчдыг сайн дурын үндсэн дээр эргүүлийн үйл ажиллагаанд хэсгийн байцаагчийн удирдлаган дор татан оролцуулах.

             2. Байгууллагын алба хаагчдаас  Эргүүлийн үүргийг өдрийн буюу ажлын цагаар гүйцэтгэх үед цалинтай чөлөө олгож байх.

             3.”Өсвөрийн цагдаа, Багш нарын, School Police эргүүлүүдийг гарган Цагдаагийн хэлтэстэй хамтран үүрэг гүйцэтгэлтэнд хяналт тавих.

             4. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд эцэг, эхийн  оролцоог нэмэгдүүлэх, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Эцэг эхийн эргүүл” ажиллуулж, үр дүнг тооцох.

 

ДӨРӨВ. ХӨТӨЛБӨРИЙН УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТ

 

4.1. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

 

1 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хариуцан, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллана.

2 Хороодод хөтөлбөрийн үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах ажлыг Засаг даргын томилсон ажлын хэсэг хариуцна.

3 Хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих үүргийг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хэрэгжүүлнэ.

 

4.2 Хөтөлбөрийн санхүүжилт

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний санхүүжилт нь доорх эх үүсвэрүүдээс бүрдэнэ.

1. Архидан согтууралттай тэмцэх, урьдчилан сэргийлэх сан

2. Орон нутгийн төсвийн орлого

3. Бусад орлогоос

4. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл

 

 

ТАВ. ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН, ХЭРЭГЖИЛТИЙГ ДҮГНЭХ, ТАЙЛАГНАХ,

ХАРИУЦЛАГА ТООЦОХ

 

5.1 Хүрэх үр дүн

1. Архины хамааралтай иргэдийн талаар дэлгэрэнгүй судалгаатай болно.

2. Архины хамаарлаас ангижирах сургалт, арга хэмжээ, эмчилгээнд хамрагдах иргэдийн оролцоо сайжирч, архины хор хөнөөлийн талаар иргэдийн ойлголт сайжирна.

3. Дүүргийн хэмжээнд архидан, согтууралт, архины хамраалтай иргэдйин тоо буурч, архинаас үүдэлтэй үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн тоо багасах, ахиц дэвшил гарсан байна.

4. Дүүргийн хэмжээнд ажил эрхлэлтийн түвшин тодоррхой хувиар өсч, өрхийн орлого нэмэгдснээр ажилгүйдэл, ядуурал гэсэн нийгмийн сөрөг үзэгдлүүд буурна.

5. Эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах таатай нөхцөл бүрдсэн байна.

6. Нийгмийн айдас түгшүүр буурна.

 

5.2 Тайлагнах, дүгнэх

1 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар чиг үүрэг хүлээсэн байгууллагын удирдах албан тушаалтан бүр зохиосон ажил, хүрсэн үр дүнг сар бүр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн ажлын хэсэгт ирүүлэх.

2.Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн ажлын хэсэг нь энэхүү хөтөлбөрийн биелэлтийг  улирлаар нэгтгэн дүгнэж Дүүргийн Засаг даргад танилцуулан санал оруулах.

3. Дүүргийн Засаг дарга улирал бүр хөтөлбөрийн биелэлтийг дүгнэн хэлэлцэж ажил үйлсээрээ тэргүүлсэн аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг урамшуулах, хангалтгүй ажилласан аж ахуйн нэгж байгууллагын дарга нарт хариуцлага тооцох.  

4 Дүүргийн ажлын хэсэг нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохион байгуулсан ажлыг жил бүр нэгтгэн, дүгнэж Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар уламжлан, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулж  байна.  

5. Дүүргийн Засаг даргатай байгуулах байгууллагуудын дарга, эрхлэгч нарын үр дүнгийн гэрээнд хөтөлбөрийн биелэлтийг оруулан үр дүнг тооцох.

6. 3. Байгууллага аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх

 

5.3. Хариуцлага тооцох

1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар ажил арга хэмжээ зохион байгуулаагүй, биелэлтийг хангаагүй тохиолдолд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хариуцлага оногдуулна.

2.Цагдаагийн байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлээүй тохиолдолд Засаг даргад сар бүр танилцуулж, хариуцлага тооцуулна

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3331
2172 / 65%
695 / 21%
226 / 7%
238 / 7%