Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг энэ сарын 29-ний 16.00 цагт зохион байгуулахаар болжээ.Монгол орон тэр дундаа Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учраас иргэд өөрийгөө болон гэр бүл ойр дотны хүмүүсээ уг гамшгаас авран хамгаалах мэдлэг, чадвар эзэмших ёстой.ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс аюулын дохиог орон даяар гурван удаа дамжуулна. Түгшүүрийн эхний дохио дуугарахад иргэд СУУ, НУУГД, ХҮЛЭЭ гэсэн дүрэм баримталж шил цонхноос хол бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж хүлээнэ.Гудамжинд явж байвал гэрэлтүүлэг цахилгааны тулгуур багана өндөр барилга байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээх юм. Харин тээврийн хэрэгслээр явж буй бол замаас гарч тээврийн хэрэгслийг унтраана.Хоёр дахь түгшүүрийн дохио дуугарахад толгойгоо халхлан олуулаа бол яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж ГҮЙХГҮЙ, ЭРГЭЖ БУЦАХГҮЙ НЭГНЭЭ ТҮЛХЭХГҮЙ гэсэн дүрэм баримталж аюулгүй талбайд цугларна.Гарахдаа цахилгаан шат ашиглах ёсгүй. Гурав дахь дохиогоор харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж гэр бүлийн гишүүд анги хамт олон мэдээллийг үнэн зөв тодорхой өгнө. Гашгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд идэвхтэй оролцохыг ОБЕГ-аас уриаллаа.