Мөн Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир "Хязгаар үгүй мөрөөд" сэдвээр МСҮТ-ийн сурагч, оюутан, залуучуудад хандан зөв хүн болон төлөвших, хүсэл мөрөөдлийнхөө төлөө зориг, зүтгэл гарган ажиллах, мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар лекц уншиж танилцуулсан нь оюутан суралцагчдын талархалыг хүлээлээ.
Лекц ярианы төгсгөлд Налайх дах МСҮТ-ийн захирал Ц.Сонгууль, НИТХ-ын дарга С.Амарсайханд сургуулийнхаа номын сан, багш сурагчдын бүтээлийн дээжээр гаргасан музей, үйлдвэрлэл болон сургалт технологийн танхим зэргийг танилцууллаа.