Налайх дүүргийн Бадминтоны холбооны дэмжлэгтэйгээр Голомт цогцолбор сургуулийн спорт зааланд Бадминтоны талбай шинээр байгуулж, бадминтоны клуб үүсэн байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүллээ. Нээлтийн үйл ажиллагаанд Дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Дүүргийн бадминтоны холбооны тэргүүн Г.Баттөмөр, Биеийн тамир спортын хорооны дарга Д.Мөнхбаяр, Дулааны станцын дарга Ц.Минжинхүү болон дүүргийн сургуулийн удирдлагууд болон багш, ажилчид оролцлоо.Дүүргийн Бадминтоны холбооны зүгээс тус сургуульд спортын хэрэгсэл материал болох тор, цохиур зэргийг өгсөн мөн тус спортын арга зүйн зөвлөгөөн өглөө.