"Улаанбаатар Марафонд
нэгдэцгээе" Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цомын аян Налайх дүүргийн
албан байгууллагуудаар аялж эхэллээ. Цомын аяны хүрээнд байгууллага бүр
1. Спортын уралдаан тэмцээн зохион байгуулах,
2. Байгууллагын биеийн тамир спортын хамтлагийн үйл
ажиллагааг идэвхжүүлэх, тайланг хавсаргах
3. Ажлын байрны дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хэвшүүлэх
4. Нийтийг хамарсан биеийн тамирын арга хэмжээ
зохион байгуулах
5. Биеийн тамир спортын чийрэгжилтийн танхим, заал,
гадна талбайн ажлыг өрнүүлэх,
6. "Улаанбаатар Марафон-2018" олон улсын
гүйлтийн тэмцээнд оролцох
7. Өөрийн байгууллагад ажилладаг спортын алдартан идэвхтэнтэй уулзалт зохион байгуулж алдаршуулах зэрэг үйл ажиллагааны чиглэлээр оролцох юм байна.