Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Казак үндэстний “Наурыз” баярыг тохиолдуулан улс эх орныхоо хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмэр оруулсан Налайх дүүргийн Ахмадын сувилалын дарга Р.Жанарбек, 4-р хорооны үйлчилгээний ажилтан У.Дамий, 119-р дүгээр сургуулийн багш А.Аянагүль, Эрүүл мэндийн нэгдлийн арга зүйч эмч Б.Казанбей, Засаг даргын Тамгын газрын Тохижилт нийгмийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Назангүль нарыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын “ Хүндэт өргөмжлөл”-өөр, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны ажилтан К.Амангүль, Эрүүл мэндийн нэгдлийн яаралтай тусламжийн бага эмч С.Канзира, 119-р дүгээр сургуулийн багш К.Саяраагүль, 4-р хорооны хэсгийн ахлагч К.Эрдэнэцэцэг, 4-р хорооны хэсгийн ахлагч Х.Аймангүль нарыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын “ Хүндэт үнэмлэх”-ээр тус тус шагнаж урамшууллаа.
Улс эх орныхоо төлөө хийсэн бүтээснээ үнэлүүлж, ажил мэргэжлийн өндөр ур чадвар, авьяас билгээрээ тодорч хөдөлмөрийн амжилт гаргасныхаа төлөө шагнагдаж байгаа та бүхэнд чин сэтгэлийн баяр хүргэе!