Энэ өдөр Зэвсэгт хүчний 97 жилийн ойн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж
байгаа бөгөөд Налайх дүүрэг Соёл
урлагийн талбайд баярын
арга хэмжээ боллоо . Уг арга
хэмжээнд Дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар
болон дүүргийн харьяа ангиуд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож бүх
цэргийн парад болон үзүүлэх тоглолт болон эх орон ард түмнийхээ төлөө алтан амиа өргөсөн баатарлаг эрсийн гаргасан алдар
гавьяаг үнэлж албан хаагчдаа шагнан урамшууллаа. Энэ үеэр үе үед
хэрэглэж ирсэн зэр зэвсгийн үзэсгэлэн гаргаж, нийтэд сонирхуулав.
Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол энх амьдралыг сахин хамгаалж эх
орондоо өргөсөн тангарагтаа үнэнчээр
зүтгэж яваа Монгол Улсын Зэвсэгт хүчний генерал, офицерууд,ахлагч нар хугацаат
болон гэрээт цэргийн албаны дайчид, Монгол хэмээх нэрийг дэлхий дахинд
дуурсгаж, Монголын газар нутгийг халуун амь, бүлээн цусаараа тамгалж, бидэнд
үлдээсэн баатарлаг өвөг дээдсийнхээ үйл хэргийг нэр төртэйгээр залгамжлан эх
орныхоо бүрэн бүтэн халдашгүй дархан
байдлыг сахин хамгаалахын төлөө зүтгэсэн та бүхэнд Монгол цэргийн өдөр Зэвсэгт
хүчний 97 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье