Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Налайх, Багахангай, Багануур дүүрэг хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөнийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүрэгт зохион байгуулахаар боллоо

2018-03-14

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2018 оны 02 дугаар сараас эхлэн Нийслэлийн 6 дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн хэлтэстэй хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан. Өнөөдөр Налайх, Багахангай, Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Цагдаагийн хэлтсийн дарга нар уулзалт хийж, нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулахаар харилцан санал солилцлоо.

 Уулзалтад Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Багануур дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн, Багахангай дүүргийн ИТХ-ын дарга Х.Цогцэцэг, Замын Цагдаагийн Албаны орон нутгийн хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Отгонбаяр, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга Н.Сумъяа, Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Нямсүрэн, Налайх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга А.Булбул болон бусад холбогдох албаны дарга нар оролцож, зөвлөгөөнийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүрэгт хамтран зохион байгуулахаар боллоо.  

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3334
2173 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%