Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, экологи,
газар зохион байгуулалтын ажлын хороо 2018 оны 03-р сарын 13-ны өдөр Иргэний
танхимд хуралдлаа. Хуралдаанд ажлын хорооны дарга Ц.Минжинхүү, ажлын хорооны
гишүүн Б.Сампилноров, Н.Батболд, Э.Хорлоо нар
оролцож, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын
орчны бүсийн менежментийн төлөвлөөгөө батлах, Хот байгуулалт, экологи,
газар зохион байгуулалтын ажлын хороо 2018 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөө батлах тухай
асуудлыг хэлэлцэж, дүгнэлт гаргалаа.
Ажлын хорооны дүгнэлтийг дүүргийн
ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн
шийдвэрлэхээр боллоо.