Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2018-03-11

Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан Налайх дүүргийнхээ иргэд хөдөлмөрчидтэй хийх уулзалт Соёлын ордонд эхэллээ. Уулзалтанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн албан  байгууллагын удирдлагууд оролцож иргэдийн санал асуултанд хариулж оролцсон. Тэрбээр уулзалтын эхэнд УИХ-ын зүгээс баталсан болон өргөн барьсан хууль тогтоомж, улсын хэмжээнд тулгамдсан иргэдийн анхаарал хамгийн ихээр татдаг сэдэв болох Оффшор, Эрдэнэт үйлдвэр, Оюутолгойн асуудлаар бодитой мэдээллийг хүргэлээ. Мөн Налайхчуудын олон жилийн мөрөөдөл болсон Гачууртын уулзвараас Чойрын уулзвар хүртэлх авто замыг энэ хавраас барьж эхлэхээр болсон, улсын төсвийн хөрөнгөөр 1, 3 дугаар хороонд цэцэрлэг барихаар төсөвт суулгуулж ажил энэ хавар эхлэх болсон гэдгийг уламжиллаа. 
Өнгөрсөн хугацаанд Налайхчуудаас УИХ-ын гишүүнд хаягласан 244 өргөдөл, санал хүсэлт ирснийг хууль тогтоомж, тогтоол бусад асуудлуудад оруулан, хариу өгч ажиллаж байгаа гэв. 
Иргэдийн зүгээс уурхайн асуудал, уурхайчдын нөхөн олговор, дүүргийн хилийн цэсийн маргааныг шийдвэрлэх, дүүргийн эрхзүйн байдлыг тодорхой болгох, дүүргийн дахин төлөвлөлтийн асуудал, ажлын байр нэмэгдүүлэх, дүүрэгтээ бие төлөөлөгч ажиллуулах зэрэг асуулт, санал хүсэлтийг илэрхийлж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3327
2171 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%