Налайх дүүргийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дөрөвдүгээр хуралдаан 2018 оны 03 дугаар
сарын 09-ний өдрийн 10 цаг 20 минутад Иргэний танхимд эхлэв. Хуралдааныг Хурлын
дарга Б.Нэргүй даргалж, Тэргүүлэгч К.Сейтхан, Ц.Минжинхүү, Э.Хорлоо, О.Энхтайван,
Д.Мөнхбаяр нар оролцож. Хуралдаанаар
Хэлний
бодлогын үндэсний зөвлөлийн Салбар зөвлөл байгуулах, Алдарт эхийн одон, болон
Төрийн дээд медалиар шагналуухаар
тодорхойлох, зэрэг асуудлыг хэлэлцэв.
Хэлний бодлогын үндэсний
зөвлөлийн Салбар зөвлөлийг дүүрэгт 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж. Харьяа
нутаг дэвсгэрийн хүрээнд Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангаж
түүнтэй холбоотой үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж, хэрэгжилт үр дүнг
дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тайлагнан ажиллахыг Засаг
дарга Ч.Раднаабазарт үүрэг болголоо.
Налайх
дүүргийн харьяат олон хүүхэд төрүүлж, өсгөсөн 6 иргэнийг “Алдарт эх” нэгдүгээр одонгоор, 93 иргэнийг “Алдарт эх” хоёрдугаар
зэргийн одонгоор шагнуулахаар
тодорхойлов.
Налайх
дүүргийг хөгжүүлэх үйлсэд идэвх зүтгэл гарган ажиллаж ирсэн 5 дугаар хорооны
иргэн Дэмбэрэлсамбуугийн Аюур, Лондоншаравын Пүрэвдорж нарыг “Хөдөлмөрийн
гавьяаны улаан тугийн одон”-оор, 4 дүгээр хорооны иргэн Туркстаны Сэхээр,
Авдхайрын Тымтий, 5 дугаар хорооны иргэн Ханойн Бахытбек, Давгашадав
Шийлэгтогтох нарыг “Алтан гадас одон”-оор, дүүргийн Татварын хэлтсийн ахлах
байцаагч Ванчингийн Уранчулуун, ажилтан Чойжилын Ганболд, 1 дүгээр хорооны
иргэн Пунсалын Гантөмөр, 4 дүгээр хорооны иргэн Кажаевын Анар, Умарзак Биаз,
Уквайн Дамей, Бисолтхааны Ермекбай, Жупанайн Иманмухамед, Желбубайн Кумарзах,
Амеян Тогтох, Хайнзаны Цэрэн нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар мөн тус тус
шагнуулахаар тодорхойллоо.